Элсэлтийн ерөнхий шалгалтын ҮНЭЛГЭЭ ба ОНОО


Шалгуулагчдын амжилтыг гүйцэтгэлийн оноо, хэмжээст оноо, проценталь оноо гэсэн гурван үзүүлэлтээр эрэмбэлэн дүгнэдэг бөгөөд амжилтын чанарын индексийг бодох аргачлалыг танилцуулж байна.

Анхны оноо гэж юу вэ?

Энэ нь тухайн хичээлийн шалгалтын сэдэв даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ бөгөөд авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм.

Тухайлбал, математик хичээлийн шалгалтын сэдэв нийт 50 оноотой ба шалгуулагч нийт 40 оноо цуглуулсан байг. Энэ нь анхны оноо болох бөгөөд хувьд шилжүүлэн тооцвол 80 хувийн гүйцэтгэлтэй шалгагджээ гэсэн үг юм. Анхны оноо нь хэмжээст оноог тооцон гаргах хамгийн чухал хамаарал юм.

Хэмжээст оноо гэж юу вэ?

/ЭЕШ-ын батламж хоёр жил хүчинтэй тохиолдолд/ жил жилийн даалгаврын хүнд хөнгөний харьцааг тогтвортой байлгах зорилго бүхий олон улсын үнэлгээний аргачлал юм. Дундаж нь 500, стандарт хазайлт нь 100 байдаг нормальчлагдсан стандарт оноо юм. Хамгийн энгийндээ анхны онооны улсын дундаж хэмжээст оноонд шилжихдээ 499-501 болно. Хэмжээст оноо нь 200-800 хооронд байна. Хичээл бүрийн анхны онооны улсын дундаж өөр байдгийг анхаарах хэрэгтэй.

Проценталь оноо

Тухайн онооны болон уг оноог авсан шалгуулагчийн нийт шалгуулагчдын дунд хаана байр эзэлж байгааг заадаг хэмжигдэхүүн юм.

Энэ нь онооны жагсаалтад ихээхэн хамааралтай. Шалгуулагчийн проценталь оноо 98,2 гэсэн байвал тантай ижил буюу танаас их оноо авсан шалгуулагч нийт шалгуулагчийн 1,8 хувь байна гэсэн үг юм.

Амжилтын чанарын индекс

Хичээл сургалтын үр дүнд шалгуулагчийн хөгжүүлж чадсан мэдлэг ур чадварыг үнэлсэн үсгэн үнэлгээ. Улсын дунджаас өндөр эсвэл бага байгаагаас хамаарч A.-А.В.-B.C.-C.D.-D F гэсэн 9 интервалаар хэмжинэ.

 

Эх сурвалж: БҮТ-өөс эрхлэн гаргадаг "Элсэгчийн сонин"

#ЭЕШ #Evaluation #point