МЕТАЛ ХӨГЖИМ сонсоход учир бий!


Б.Гэрэлт-Од | YOLO.MN
2017-05-18

Сүүлийн үед зарим өсвөр насны хүүхэд залуус “Метал” хөгжимийн урсгалыг сонсох болсон. Тэгвэл энэхүү хөгжмийн урсгал сонсогч хүүхэд залууст хэрхэн нөлөөлдөг талаар мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

Өнөөгийн метал сонсогч хүүхэд залуус метал хөгжмийг буруугаар ойлгож, нийгэм болон соёлын гаж үзэгдлийг ихээр дэлгэрүүлж, хар тамхи болон согтууруулах төрлийн зүйлсийг хэрэглэх хандлагатай байгаа учир үүнийг хүүхэд залууст өөрийн бодлоос гадна тодорхой судалгаа, баримтан дээр үндэслэн энэ талаарх зөв ойлголтыг хүргэхийг зорилоо.

МЕТАЛ ХӨГЖМИЙН УРСГАЛЫН ҮҮСЭЛ

Энэхүү хөгжим нь Дэлхийн II дайны дараа үүссэнба голдуу сатан, харанхуй, уйтгар гуниг зэрэг байж болох бүхий л харанхуй саарал зүйлсийн талаар өгүүлдэг аж. Энэ хөгжмийн утга санаа, аялгуу зэрэг нь маш гүнзгий ба нэг талаараа философи утга учиртай гэж хэлж болох юм.

Метал рок нь 1966 оноос хүчтэй хөгжиж ирсэн амьд хөгжимийн нэгэн төрөл ба тэр дундаасаа хамгийн хүнд төрөл нь юм. Тухайн үед Cream, Blue Cheer, Led Zeppelin зэрэг хамтлагууд эхлэлийг нь тавьж байсан ба үүний дараагаар Black Sabbath, MC5, Mountian зэрэг хамтлагууд гарж ирснээр энэхүү хөгжмийн жинхэнэ утга учрыг гаргасан юм.

Цаг хугацаа өнгөрхийн хэрээр метал хөгжим нь маш олон төрөл зүйл болж нэг урсгал гарж ирмэгц түүнээс улбаалаад ахин шинэ шинэ урсгалууд маш олноор гарж ирсээр л байгаа юм. Өдгөө хамгийн олон сонсогч болон хүмүүсийн хамгийн их сонсодог урсгалуудад нь Heavy metal, Trash metal, Power metal, Djent metal, Progressive metal, Folk metal, Death metal, Black metal, Doom metal, Gothic metal, Dark metal, Symphonic metal, Metalcore, Deathcore болон Hardcore зэрэг урсгалууд ордог.

МОНГОЛЫН МЕТАЛ СОНСОГЧ ЗАЛУУС

Монгол оронд метал хөгжим нь 90-ээд оноос хурдацтай хөгжиж ирсэн бөгөөд тухайн үед манай оронд метал хөгжимийн зарим хүнд усргалууд хориглогдож тэдгээр хараахан дэлгэрээгүй байсан аж.Харин даяарчлагдаж буй нийгэмд ямар ч төрлийн хөгжим сонсох боломжтой болсон юм. Метал хөгжим нь маш олон төрлийн урсгал, чиглэлтэй байдаг ба тухайн урсгал бүр нь бүгд өөр өөрийн гэсэн философи, утга санаатай байдаг.

Дээр хэлсэнчлэн метал хөгжим нь маш гүнзгий утга санааг агуулдгийн хажуугаар өөрийн гэсэн соёл, түүнийг бүрдүүлэгч маш олон зүйлстэй байдаг тул сонсогчид үүнд нь ихэд татагдаж, түүнийхээ дагуу соёлыг хэт дагаж дээдэлдэг байна. Үүнд нь мэдээж үргэлж муу муухай зүйлсийн талаар байдаггүй ч гэсэн өнөөгийн нийгэм болон хүүхэд залуусын дунд байдаг сөрөг сэдэв болох архи, тамхи, мансууруулах бодис, шашины буруу үзэл, хэн нэгнийг болон өөрийгөө бэртээж гэмтээх, ямар нэгэн зүйлээр тахил өргөх зэрэг нийгмийн гажуудал үүсгэх хүчин зүйлс, буруу ухуулга байдаг юм.

Харин судалгаагаар метал сонсогч хүн бүр эдгээр гаж зүйлсийг хийгээд байдаггүй бөгөөд голдуу 14-24 хүртэлх нас буюу өсвөр насныхан метал хөгжмийг буруу философоор ойлгож, дууны үг болон цаад утга санаа зэргийг өөрийн насны хайр, нөхөрлөл, гэр бүлийн зарим асуудлууд зэрэг хамааралгүй зүйлстэй холбон ойлгож, мэдэрдэг юм. Үүний учир нь өсвөр насныхан зарим зүйлс дээр хэт мэдрэмтгий, хэт эмзэг байж тухайн зүйлээсээ зөв утгыг нь  хүлээж ойлгож авах чадвар маш муу байдагтай холбоотой юм. Нэг үгээр метал урсгал сонсож байна гээд чи буруу үйл хийж байгаа бол энэхүү хөгжлийн урсгалын гол агуулгыг нь мэдээгүй, ойлгоогүй байна л гэсэн үг. Жинхэнэ сонсогчид хэзээ ч буруу үйл хийдэггүй юм.

БУРУУГААР ОЙЛГОЖ СОНСДОГ ХҮҮХДҮҮД СЭТГЭЛ ГУТРАЛД ОРДГИЙГ СУДАЛГАА ХАРУУЛЖЭЭ

Тэдний буруу ойлголтоос болж метал хөгжим нь нийгэмд ихээр гадуурхагдсан, гаж үзэгдэл, туйлшрал гэж авч ташаа үзэгддэг. Харин метал хөгжим нь тэдний сэтгэхүйнд хэрхэн нөлөөлдөг болон энэ нь үнэхээр тэдний хийж буй зарим зүйлсд нь хамааралтай байдаг талаарАвстралийн Мелбурньих сургуулын мэргэжилтэнKaтрина МакФэрринтэдний дунд судалгаа явуулжээ.

Үүнд нийт 50 гаруй “heavy” буюу хүнд метал сонсдог хүүхдүүд оролцсон ба тэдгээрийн ихэнх нь 13-18 наснынхан байжээ. Үүний үр дүнд судлаач нийт судалгаанд оролцсон хүүхдүүдийн ихэнх нь метал хөгжим сонсноор хүүхдүүд өмнөхөөсөө илүү их сэтгэл гутралтай болж өөрийн сонсож буй хөгжимөө илүү буруу замаар ашигладаг гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Kaтрина МакФэрриний явуулсан энэхүү судалгааны гол дүгнэлт нь“Ихэнх залуу хүүхдүүд өөрийн хөгжмийн орон зайг маш зөвөөр ойлгож, мэдэрдэг. Тэд өөрсдийн сэтгэл санааг засахын тулд сонсож заримдаа дасгал сургуулилт хийж байх үедээ өөрсөддөө эрч хүч өгөхийн тулд сонсдог. Харин хүндметал сонсдог хүүхдүүд дууны үг, ая болон цаад нарийн утга санааг ойлголгүйгээр сонсдогоос үүдээд ихэнх тохиолдолд сэтгэл гутралын байдалтай болж тогтмол хар бараан зүйлсийн талаар бодож тухайн хөгжмөө буруу утгаар нь хүлээн авч сонсдог.

Жишээлбэл, тэдгээр хүүхдүүд нь ямар нэгэн дуу эсвэл ямар хүндметалын цомог сонсох үедээ тэд түүнийгээ туйлшрал маягаар ахин дахин сонссоор л байдаг. Иймд тэд өөр ямар нэгэн дуу сонсдоггүй. Мөнтэд үүнийгээ өөрсдийгөө өөрөөсөө холдуулах болон бодит байдлаас зугтахын тулд хийдэг гэж боддог байна.  Хэрвээ тэд үүнийгээ буруугаар хүлээн хүлээн авч үргэлжлүүлэн хийсээр л байвал энэ нь магадгүй залуу хүүхдүүдийг сэтгэл гутрал болон санаа зовнилоос болон тэднийг зовоож, тарчлаасаар байх юм. Ингэснээр энэ зүйл тухайн хүүхдүүдэд амиа хорлолт болон үхэл зэргийн талаар санал болгож байгаатай адил болдог” гэжээ.

Бас нэгэн метал хөгжим сонсогч залуу хэлэхдээ “Хүмүүс метал хөгжим сонссоноор иймэрхүү зүйлсийг хийх ёстой гэж боддог нь үнэхээр инээдтэй санагддаг. Хүмүүс бэлтгэлээ хийж байхдаа болон өөр ямар нэгэн зүйлс хийж байх үедээ ямар төрлийн дуу сонсдогийг би мэдэхгүй юм. Гэхдээ миний хувьд юу ч метал хөгжмөөс илүү байж чадахгүй.

Эцэст нь хэлэхэд, бүгд л дууг адилхан мэдэрдэг харин миний тэдэнд хэлмээр байгаа зүйл бол метал хөгжим бол сэтгэл гутрал, санаа зовнил зэрэг хар бараан зүйлсийн эсрэг талыг илэрхийлдэг. Үүнийг сонссоноор зовж шаналах биш харин амьдрах асар их эрч хүчийг өгдөг. Намайг хэцүү байх үед метал хөгжмөөс өөр юу ч миний сэтгэлийг тийм тайван амгалан болгож чаддаггүй” гэж хэлжээ.

Метал хөгжим нь дан ганц хар бараан зүйлсийн талаар өгүүлдэггүй ба нэг талаараа тухайн хүнд өсөж, дэвшихэд нь тусалдаг аж.  Харин гагцхүү ТУХАЙН ХӨГЖИМӨӨ ЗӨВ ОЙЛГОЖ МЭДЭРСЭН ҮЕД л шүү дээ. Метал сонсдог хүн бүрийн хувьд хөгжмийн хөг аялгуу, дуун дээрх үг, тухайн хөгжмийн илэрхийлж буй зүйлс нь  ямар гайхалтай байдгийг мэддэг ч утга санааг нь буруу ойлгон, хэн нэгнийг даган туйлширч  буруу утгаар ойлгосны улмаас өөрт хор уршигтай зүйлсийг ихээр хийж, МУУ МУУХАЙ ЗҮЙЛСЭД ТАТАГДАХААС ЗАЙЛСХИЙХ ХЭРЭГТЭЙ. Иймд уншигч хүүхэд залууст хандаж зөвлөхөд, метал хөгжим нь огтхон ч хэн нэгэнд амиа хорлолт, уй гашууг, зовлон шаналалыг өгдөггүй ба харин ч эсрэгээрээ тэднийг хөгжин дэвшихэд, илүү хүсэл тэмүүлэлтэй болж бадрааж өгөхд, тэднийг өөрсдийгөө олоход нь үргэлж  тусалж байдаг юм. МЭДЭЭЖ ТУХАЙН ХӨГЖИМӨӨ ЗӨВХӨН ЗӨВ ҮҮДНЭЭС НЬ ОЙЛГОХ ҮЕД ШҮҮ ДЭЭ.

Энэхүү мэдээг бэлтгэгч миний бие дээр дурдсан өсвөр насны хүүхэд залуус болон метал хөгжмийг буруу утгаар нь сонсдог хэнийг ч гүтгэж доромжлоогүй ба зөвхөн тэднийг тухайн сонсдог хөгжимөө зөв утгаар нь ойлгож  энэ сайхан насан дээрээ өөрийгөө хөгжүүлэх олон зүйлийг хийгээсэй гэсэн санааг хүргэхийг хүссэн юм.

#Metal Music #teenegars