Америк хөлбөмбөгийг америкчуудын үндэсний спорт гэж хэлж болно. Хамгийн их дэлгэрсэн, олон хүн шимтэн үздэг, тоглоход хурд хүч шаардсан эрчүүдийн тоглоом юм. Энэ спортыг хэрхэн тоглодог, хэрхэн үүссэн талаар та нар мэдэх үү. Энэ талаар YOLO.mn та бүхэнд танилцуулж байна.
ТҮҮХ: ДУУЛГА ӨМСДӨГ БОЛСОН ШАЛТГААН
Америк ба ердийн хөлбөмбөг хоёулаа 19-р зууны дунд үед Нэгдсэн Вант улсад анх үүсчээ. Америк хөл бөмбөг нь рагбигээс үүссэн. Анхны америк хөлбөмбөгийг 1869 оны 11-р сарын 6-нд Нью Жөрзи мужийн үндэсний хоёр байг хоорондоо тоглож “Rutgers” баг хожиж байжээ.
Иелийн их сургуулийн Уолтер Кэмпус энэ тоглоомын дүрмийг бага зэрэг өөрчлөн хөгжүүлжээ. 20-р зууны эх гэхэд энэ спортоор хамгийн аюултай тоглоом гэгдэж 1905 онд л гэхэд коллежийн 18 оюутан гэмтэж амиа алджээ.
Энэ үеэс зарим аюултай үйлдлийг хориглон тоглоомын дүрмийг боловсронгуй болгож, дуулга буюу хамгаалалт өмсдөг болгожээ.
Дэлхийн 2-р дайныг дуустал америк хөл бөмбөг бэйсболийн дараах хүмүүсийн хамгийн ихээр сонирходог спорт болсон байлаа. Өмнө байсан хоёр лиг 1970 онд нэгдэн, энэ спортод “дурлагсад” улам ихэссээр өнөөдөр америкчуудын хамгийн дуртай спорт болжээ.
ДҮРЭМ БА ТОГЛОЛТ
Америк хөлбөмбөг тоглодог талбай нь 110 метр урттай, 49 метр өргөнтэй, талбайн хоёр үзүүрт end zone буюу хожлын талбай 9 метр үргэлжилнэ. Өргөөшөө 4 метр зайтай зураас тэмдэглэсэн байдаг. Уртаашаа хоёр мөр тэмдгийг inbounds буюу hash marks гэж нэрлэнэ. Энэ зураасан дээрээс буюу зураасны дундаас тоглолтод бөмбөг оруулна.
Талбайн хоёр талд голын шон буюу goal posts (мөн uprights гэдэг) гэх 5.6 м зайтай хаалга байрлана. Шонгуудыг холбосон хэвтээ шон газраас 3м өндөрт байрладаг.
Гараанд нэг багаас 11 тоглогч талбайд гардаг. Хамгаалагч, довтлогч ба тусгай баг гэсэн тусгайлан мэрэгшсэн тамирчдаас баг бүрдэнэ. Тоглолт 15 минут бүхий дөрвөн үе үргэлжилнэ. Хайнцсан тохиолдолд 15 минутын нэмэлт үед хамгийн түрүүлж оноо авсан баг ялдаг. Илүү цагт ялалт байгуулахыг sudden death гэдэг. Ердийн улиралд илүү цаг сунгаад хайнцсанаар тоглолт дуусдаг ч, шийдвэрлэх тоглолтын үед ийм тохиолдолд бөмбөг хийтэл цаг сунгаж тоглодог.
Бөмбөг эзэмшигч баг 4 удаа довтолгоо хийх бөгөөд үүнийг downs (довтолгоо) гэдэг. Энэ довтлох оролдлогоор 9м урагшилж чадвал эхний довтолгоо болж, дараачийн дөрвөн оролдлого хийх эрхтэй болно. Чадахгүй бол бөмбөг эзэмших эрхээ шилжүүлнэ. Харин эхний хагас эхлэх болон бөмбөг оруулсны дараа бөмбөгийг тоглолтонд оруулахдаа снэп буюу хоёр багийн тоглогчид хоёр эгнээ болон өөд өөдөөсөө харж зогсоод, довтлогч бөмбөгийг хоёр хөлийн завсраар хойш гол довтлогч руу дамжуулах байдлаар оруулдаг.
Тоглогчид бөмбөгийг авч эсрэг багийн хаалга руу довтлох хоёр арга байдаг. Эхнийх нь rushing буюу бөмбөгтэй довтлох, мөн handoff буюу бөмбөгөө гараар дамжуулах, нөгөөх нь forward pass буюу дамжуулалт хийх, бөмбөгийг урагш шидэж дамжуулах. Бөмбөгийг зөвхөн довтолж байгаа зүг рүү шидэхийг зөвшөөрдөг.
Бөмбөгтэй довтлогчийг газарт унагааж зогсоох,дамжуулсан бөмбөгийг газар хүргэж буюу ойлгож авах, бөмбөгтэй довтлогч талбайгаас гарсан болон бөмбөг оруулсан/touch down/ тохиолдлуудад бөмбөгийг тоглолтод дахин оруулдаг.
Дараах тохиолдолд эсрэг тал бөмбөг эзэмшдэг:
• Баг эхнийхээ довтолгоог алдах буюу анхныхаа 9м урагшилж чадаагүй бол эсрэг тал бөмбөг эзэмшдэг. Хамгаалагч тал бөмбөгийг авч бөмбөг унагасан газраас тоглолтыг үргэлжлүүлдэг. Үүнийг turnover on downs буюу довтолгоог буулгаж авах гэнэ.
• Довтлогч тал гоол хийсэн бол оноо авсан тал бөмбөгийг өшиглөж тоглолтод оруулдаг.
• Довтлогч бөмбөгийг агаарт өшиглөхийг pint гэдэг. Ихэвчлэн дөрөв дэх довтолгоонд хамгаалагчдадаа ахиу байрлал өгөхгүйн тулд үүнийг хийдэг.
• Хамгаалагч бөмбөгийг барихыг interception буюу замаас нь барьж авах гэдэг. Бөмбөг авмагц газар унах буюу зогсоох хүртэл сөрөг довтолгоо хийж болно.
• Довтлогч бөмбөгөө газар алдаж, хамгаалагчид алдвал мөн л бөмбөг авсан хамгаалагч унах буюу хамгаалалтад ортол сөрөг довтолж болно.
• Довтлогч баг фийлд гоол (талбайгаас өшиглөж эсвэл шидэж бөмбөгийг гаргаж) алдвал хамгаалагч баг бөмбөгийг сүүлчийн тоглолтод оруулсан байрлалаас үргэлжлүүлдэг. Бөмбөг гадуур өшиглөсөн байрлал нь хожлын зооноос 18м дотор байвал эсрэг баг бөмбөгийг гаргана.
• Бөмбөгтэй довтлогч өөрийнхөө хожлын зоонд унах, хамгаалалтанд орох, талбайгаас гарах, бөмбөгөө алдах буюу торгуулахыг safety гэнэ.
ЯМАР ҮЕД ОНОО АВАХ ВЭ?
1. “Touch down” гоол 6 оноо. Довтлогч бөмбөгтэйгээ эсрэг талын хожлын зоонд нэвтрэх буюу бөмбөг дамжуулалтыг барьж авахад оноо нэмэгдэнэ. Энэ үйлдлийг хийсний дараа оноо авсан баг conversion буюу эсрэг талын багийн хожлын зоноос хоёр 2 метрийн зурааснаас бөмбөг өшиглөж, хаалганы хэвтээ шон дээгүүр давуулах эрхтэй болдог. Хэрхэн оруулж байгаагаас хамаарч нэг ба хоёр онoо авна.
2. “Field” гоол 3 оноо. Бөмбөгийг хэвтээ шон дээгүүр давуулан өшиглөх. Бөмбөгийг босгож барьж байгаад өшиглөх болон газар унаагүй байхад нь агаарт нь өшиглөж болдог. 4 дэх оролдого дээр хаалганд ойрхон байгаа үед фийлд гол хийхэд тохиромжтой
3. “Safety” 2 оноо. Хамгаалагч тал авдаг оноо.
ЯМАР ҮЕД ТОРГУУЛИХ ВЭ?
Дүрэм зөрчиж торгуульснаар бөмбөгийн байрлал эсрэг талын довтолгооны зүг рүү дахин байрладаг. Зарим торгууль эсрэг талдаа автомат оноо өгч, дээр нь довтолгоог амжилттай хийж чадвал давхар оноо авч болдог.
Хамгийн их гаргадаг алдаанууд нь:
• False start: Довтлогч снэп хийхээр жагссан үед хориотой хөдлөх.
• Offsides: Хамгаалагч бөмбөг тоглолтод ороход бутуу талд зогсох
• Holding: Бөмбөггүй тоглогчийг хориотой хэлбэрээр татах, түлхэх.
• Pass interference: Дамжуулалт хүлээж авч байгаа тоглогчийг хориотой хэлбэрээр хүрч зогсоох
• Delay of game: Тоглолтод бөмбөг оруулахгүй удах.
ТАМИРЧДЫН ҮҮРЭГ ЯМАР БАЙДАГ ВЭ?
Довтлох багийн бүтэц
• Хамгаалалтын шугам /offense line/-д таван тоглогчоор бүрдэнэ. Бөмбөг дамжуулагчийг хамгаалж, зам засч өгөх үүрэгтэй. Төвийн тоглогчоос бусад ийм үүрэгтэй тоглогч бөмбөг авдаггүй.
• Quarterback бөмбөг хүлээн авч урагш довтлох, running back үеэр дамжуулах зэргээр бөмбөг эзэмшиж тоглодог
• Running backs нь quarterback хажууд болон ард зогсож, бөмбөг таслах, дамжуулалт авах, зарим тохиололд дамжуулах үүрэгтэй.
• Wide receivers захын шугам дээр зогсож, дамжуулалт хүлээн авах үүрэгтэй.
• Tight ends довтолгооны шугамын гадна зогсоно. Quarterback-т зам тавьж өгөх болон дамжуулалт хүлээн авах үүрэгтэй.
Хамгаалах багийн бүтэц
• Хамгаалалтын шугам /defense line/-д 6 тоглогч зогсоно. Довтолгооны шугмын тоглогчдыг хааж, талбайгаа хамгаалах, бөмбөгтэй тоглогчийг дамжуулалт хийхээс өмнө урьтаж унагаах, зогсоох үүрэгтэй.
• Доод тал нь 3 тоглогч defensive backs буюу safeties үүрэг гүйцэтгэнэ. Гол нь дамжуулалт таслаж, quarterback-ийг зогсоох үүрэгтэй.
• Бусад тоглогчид linebackers буюу хамгаалалтын шугамын тоглогчдын ард зогсож, дамжуулалт таслах, quarterback-ийн довтолгоог зогсоодог.
Биеийн хүч оролцдог тоглоом тул зарим нэг хориглох зүйл байдаг нь бөмбөгтэй довтлогчийг өшиглөх, гараар цохих, дэгээдэхийг хориглодог. Мөн нүүрний каскны торон хамгаалалтаас зуурах, болон каскаараа хүн цохиж зогсоох хориотой. Мөн шалтгаангүйгээр тоглогчыг цохих, унагаахыг хориглодог бөгөөд бусад бүх унагаах үйлдлийг үндсэндээ зөвшөөрдөг. Хэдий хамгаалалтын хувцас дуулгатай тоглодог ч бэртэл их авдаг байна.
Сонирхуулахад, бөмбөгийг шидэж, өшиглөж, барьж гүйн тоглоход зориулсан зуйван хэлбэртэй байдаг нь хөнгөн, салхи зүсэхүйц, барьцтай байдагтай нь холбоотой аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх