Нэгэн аав хэрэмд бэлэг өгч буй зураг олны хайрыг татаад байна


Үжин | YOLO.MN
2016-12-28

Лондонд аж төрдөг нэгэн гэр бүл хөрш зэргэлдээ амьдардаг хэрмүүдэд зул сарын бэлэг өгчээ. Энэ нь тэдний охин Люсигийн санаа бөгөөд түүний аав Пол хэрэмнүүдэд зориулж бэлэг бэлтгэжээ. Тэдний байшин модтой ойролцоо байдаг учир хэрэмнүүд өдөр бүр тэдэн дээр зочилж хоол иддэг аж. “Бидэнд бразил самар, шош, алмонд, хушга гэх мэт зүйлс байсан. Энэ бидэнд хэдхэн хормын амны зугаа болох ч тэдэнд бол маш том бэлэг, магадгүй өвлийн нөөц нь ч болох байх” гэж аав Пол хэлжээ.

Харин Люси “Би бэлгээ идэж буй тэдний зургийг твиттерт хийсэн даруйд интернетэд маш их түгсэн. Ингэж олон хүнд хүрнэ гэж ёстой бодоогүй. Манай гэр бүлийнхэн самранд их дуртай хүмүүс. Тиймдээ ч тэдэнд бэлэг болгож өгсөн минь энэ” хэмээжээ.






#Fun #parents #teenagers