Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Ингэж явсаар байгаад хоёр жилийг өнгөрөөсөн
Сайн байна уу? Одоогоор би Швецарь улсаас мэндчилж байна. Би энэ улсад ирээд 3 жил болжээ. Энэ их хугацаанд надад маш их асуудлууд шийдэх зүйл гарлаа. Эхний нэг жил зугаа цэнгэл найз нөхөд гээд явлаа. Жилийнхээ хагасаас хичээлээ анхаарах болж арай гэж эхний улирлын дүнгээ гаргалаа. Хоёр дахь улирлаас эхэлж улам их хичээлээ хийж идэвхтэй оролцлоо.
Одоогоор би 11-р анги энэ улсаар бол энэ жил төгсөнө. Төгсөх анги учраас би мэргэжлээ сонгох хэрэгтэй. Гэхдээ ээжтэйгээ зөвлөлдөн мэрэгжлээ сонгосон. Манай хичээл өглөө 8:00-17:20 хүртэл хичээллэдэг бөгөөд хичээлийнхээ хажуугаар хааяа цагийн ажил хийдэг. Орой гэртээ 21:00 гэж орж ирээд дахиад л хичээлээ 2-3 цаг сууж давтдаг. Ингэж явсаар байгаад хоёр жилийг ардаа өнгөрөөсөн. Ингэж их хичээсний эцэст төгсөх болчоод байдаг, багш нарынхаа хэлж байгаагаар хүссэн мэрэгжлийнхээ сургуульд орж чадахгүй гэсэн үг их сонсож байна. Тэгээд ингэж их хичээсний эцэст ямар ч үр дүн гаргаж чадсангүй. Би одоо яах ёстой вэ? Хааяа Монголоо санаж уйлдаг, гэрийнхнийгээ гээд л бүгдийг санаж байна.
Гэхдээ би энд ганцаараа биш найз хөвгүүнтэйгээ байдаг тэр маань надаас хоёр насаар дүү, манай доод анги. Долоо хоногийн гурван өдөр л уулздаг. За тэр ч яах вэ.
Би одоо яах уу хүссэн сургуульдаа орж чадахгүй болчихоод юу хийхээ мэдэхгүй байна. Надад туслаач зөвөлгөө өгөөч. Одоо төгсөхөд хэдхэн сарын хугацаа байна энэ хугацаанд би яах естой вэ? Энэ их хичээсний эцэст ингээд юу ч үгүй үлдэх юм гэж үү? Илүү хичээх ёстой юу? Надад сүүлдээ чөлөөт цаг ч гарахгүй байна. Тусална гэдэгт итгэж байна шүү.
ЗӨВЛӨГӨӨ: Энэ хэв маяг чиний цаашдын ажил амьдралд маш их үр нөлөөтэй байх болно
Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Өөртөө зорилго тавьж түүнийхээ араас хичээл зүтгэл гарган хөдөлмөрлөдөг хүмүүст шагнал нь заавал ирдэг. Учир нь чиний өнгөрсөн хугацаанд сурсан, бэлдсэн зүйлс үр дүнгүй болсон мэт санагдаж байгаа ч үнэндээ энэ хугацаанд чи өөрийгөө маш их хөгжүүлсэн байгаа.
Энэ нь чиний хувьд өөртөө оруулсан маш том хөрөнгө оруулалт юм. Зөвхөн мэдлэг боловсрол чинь нэмэгдээд зогсохгүй олон цагаар хичээж ажиллах хэв маягийг өөртөө суулгасан байна. Энэ хэв маяг чиний цаашдын ажил амьдралд маш их үр нөлөөтэй байх болно.
Тиймээс магадгүй чи эцсийн зорилгодоо хүрч чадахгүй байж болох ч зорилгынхоо төлөө явах замдаа олж авсан зүйлс чинь дутахааргүй чухал юм шүү. Сургуульд орохын хувьд хэрвээ чи үнэхээр хүсч байвал яагаад илүү хичээж болохгүй гэж? Бид бүгдэд шантрах, бууж өгмөөр санагдах үе цөөнгүй тохиолддог. Харин энэ үеүдээ эерэгээр давдаг буюу үргэлжлүүлж хичээдэг хүмүүс л жинхэнэ амжилтанд хүрдэг.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа болyolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх