Шоколадны 7 АЧ ТУС


Т.Тэргэл | YOLO.MN
2018-05-29

Хүн бүрийн дуртай амттаны нэг яахын аргагүй шоколад билээ. Харин бид шоколадыг таргалуулдаг гэж л боддог. Гэхдээ зөв хэмжээгээр нь идвэл хүний биед гайхалтай ач тус өгдөг аж.

1. ДЭГЛЭМ

Шоколад нь хүний биед хэрэгтэй олон бодисыг өөртөө агуулдаг. Таны чихэрлэг, хурц, өөх тостой, давстай хоол идэх хүслийг бууруулдаг тул дэглэм барихад тун нэмэртэй юм.


2. ЭРЧ ХҮЧ

"Шалгалтанд орохынхоо өмнө хар шоколад идвэл тархины үйл ажиллагаа сэргэдэг" гэдэг оргүй үг биш ээ. Шоколад нь их хэмжээний триптофан, антиоксидантыг агуулахаас гадна тархины цусан хангамжийг сайжруулж, үйл ажиллагааг дэмжих төдийгүй найрлаган дахь какаон фланавол нь сэтгэн бодох, ой санамж болон анхаарал төвлөрүүлэх чавдарыг тэлж өгдөг байна.


3. ЗҮРХ

Хар шоколад нь өөртөө цусны эргэлтийг сайжруулан, зүрхний ачааллыг багасгадаг бодис агуулдаг тул шоколад иддэг хүний зүрх, иддэггүй хүнийхээс 37%-иар эрүүл байдаг.


4. ХАНИАДНЫ ЭМ

Ханиад хүрсэн үед эмээ эсвэл ээж нар маань сүүг буцалгаад бага зэрэг шоколад нэмээд өгдөг шүү дээ. Тэд шоколад нь дархлааг сайжруулдаг тул ханиадыг эмчилнэ гэдгийг мэддэг байжээ. Судлаачид нэг аяга халуун шоколад хоолойны өвчин болон ханиадыг намдаадаг гэдгийг тогтоожээ.


5. ГЭРЭЛТСЭН АРЬС

Хар шоколад нь анти оксид агуулсан байдаг тул нүүрний арьсны бохирдлыг арилгаж толийлгоход нөлөөлдөг байна.


6. МАСК

Хар шоколад нь хүний тааламжтай байдлыг нэмэгдүүлдэг серотониний ялгарлыг ихээр дэмждэг тул шоколадны маск хүртэл тавьдаг гэнэ шүү. Энэ нь арьсыг өнгөлөг тольгор болгодог шидтэй юм.


7. ВАНН

Халуун шоколадтай ваннанд орох нь алжаал ядаргааг тайлж, үрчлээг тэнийлгэж, арьсыг чийгшүүлж амрааж өгдөг. Эдгээрээс гадна какаоны үрэнд агуулагддаг флавонол буюу антиоксидант нь хөгшрөлтийг удаашруулж, арьсанд учрах хор хөнөөлийн эсрэг хамгийн хүчтэй үйлчилгээг үзүүлдэг.

Хамгийн сайн шоколадыг бага ид. Хэрвээ их идвэл хор болно.

#Chocolate #Benefit