Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би түүнтэй уулзаж байгаагүй л дээ, гэхдээ...
Сайн байна уу би 14 настай. Би нэг хүнд сайн болчихсон юм шиг байна. Тэр надаас 4 насаар ах. Тэр надтай их сайхан харьцдаг боловч сүүлийн үед арай л өөр байна. Нэг л хөндий ч гэх юм уу. Чат бичихээр харчихаад хариу бичихгүй. Би түүнтэй уулзаж байгаагүй л дээ. Гэхдээ тэр надад маш их таалагдаж байна. Түүнтэй чатлах үедээ би аз жаргалтай байдаг. Надаас ах хүн тэглээ ч би түүнтэй уулзаж байгаагүй мартах хэрэгтэй гэж бодож байсан боловч чадахгүй байна. Тэр ЭЕШ өгнө гээд завгүй байгаа гэсэн чатад идэвхтэй байгаа хэр нь намайг юм бичихээр хариу бичихээ больчихлоо. Тэр яавал надтай юм бичиж намайг хайрлах бол би түүнийг яаж өөртөө татах вэ. Энэ захидлыг нууцлах шаардлага байхгүй. Баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Хэтэрхий яарч тулгаж болохгүй
Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Чи өөрийнхөө юу хүсч байгааг мэдэж байгаатай адил тэр хүний юу хүсч байгаа, юу хэрэгтэй байгааг бодолцох хэрэгтэй. Үнэхээр тэр ЭЕШ-д бэлдээд завгүй байгаа бол яагаад түүнд цаг өгч болохгүй гэж? Бас чи тэр хүний юу бодох, юу хийхийг хянах эсвэл нөлөөлөх боломжгүй. Харин өөрийнхөө үйлдлүүдийг л хянаж чадна. Тиймээс тэр хариу бичихгүй байгаа бол түүнийг хүндлээд цаг өгөх хэрэгтэй. Хэтэрхий яарч тулгаж болохгүй. Энэ хугацаандаа чи өөрөө өөр зүйлд төвлөрөн өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй. Чи юу хийх дуртай вэ? Чиний сонирхол хобби юу вэ? Өөрийгөө хөгжүүлэхийн тулд өдөрт юу хийдэг вэ? Эдгээр асуултуудад хариулаад үзээрэй. Амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа болyolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх