Нэрээ нууцалсан нэгэн интернэт хэрэглэгч жүжигчин Пак Ши Хуг гэр бүлтэй эрэгтэйд олон эмэгтэйг танилцуулж, нэгэн гэр бүлийг сүйрүүлсэн хэмээн буруутгасан байна.
Тэрээр өөрийн бичлэгтээ тэдний гэр бүл UN Village-д амьдарч байх үед жүжигчин түүнтэй ойр дотно мэт дүр эсгэж, нөхөрт нь эмэгтэйчүүд танилцуулж эхэлсэн гэжээ. Энэ бүх үйлдэл нь 2020 оноос эхэлсэн бололтой.
Тэрээр нөхөр болон Пак Ши Хугийн хоорондын мессежүүдийг нийтэлсэн бөгөөд, 2021 оны 5-р сард болсон нэгэн харилцан ярианд Пак Ши Ху нэг эмэгтэйн банкны дансны дугаарыг нөхөрт нь явуулсан нь харагдаж байв.
Мөн тэрээр ирээдүйд илүү олон нотлох баримтыг ил гаргах тухайгаа дурдсан бөгөөд, шүүхэд дуудагдахаас айх зүйлгүй, алдах зүйл байхгүй гэж мэдэгдсэн байна.
Энэхүү шуугиан нь Пак Ши Хугийн өмнөх дуулианаас болж улам хурдтай тархаж байна. Тэрээр 2013 онд өөрийн агентлагийн дадлагын эмэгтэйг согтуу үед нь хүчирхийлсэн гэх хэрэгт буруутгагдаж байсан. Тухайн үед жүжигчин Пак үүнийг няцааж, тус эмэгтэй, түүний найз, мөн өөрийн хуучин агентлагийн гүйцэтгэх захирлыг гүтгэлэг болон сүрдүүлэлт хийсэн хэмээн эсрэг нэхэмжлэл гаргаж байв.
Агентлагийн захирал ч мөн эсрэг нэхэмжлэл гаргаж, хэрэг улам бүр төвөгтэй болсон. Эцэст нь Пак Ши Хуг яллагдахаар болж байсан ч хохирогч өргөдлөө буцаан татсанаар хэрэг хэрэгсэхгүй болсон юм.
Гэсэн хэдий ч энэ хэрэг олон нийтийн дунд түүний нэр хүндийг бүрэн унагаасан бөгөөд саяхны шинэ хэрэг баталгаажаагүй ч гэлээ түүний карьерт дахин хүчтэй цохилт болж болзошгүй байна. Одоогоор жүжигчин Пак Ши Ху эдгээр мэдэгдэлд ямар ч хариу өгөөгүй байгаа хэдий ч TikTok дээр идэвхтэй хэвээр байна.
Тэрээр тун удахгүй “The Mentalist” хэмээх шинэ солонгос драмд тоглохоор төлөвлөж буй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!