Blackpink хамтлагийн “JUMP” дуу шүүмжлэл дагуулав


Б.Саранчимэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

Дэлхийн алдарт Blackpink хамтлаг “JUMP” гэх шинэхэн дууны клипээ хэдхэн хоногийн өмнө цацаад буй. Сүүлийн хэдэн жил хамтдаа уран бүтээл туурвиагүй тэднийг харсан сонсогч, фенүүдэд нь мартагдашгүй мөч байв. Хөөрхөн царай, хөнгөн цоглог хэмнэл гээд дууны ихэнх хэсгүүд фенүүдэд нь таалагдсан бол зарим сонсогчдынх нь сэтгэлд тийм ч хүрээгүй бололтой.

Одоогоор байдлаар тэд “Deadline” гэх аялан тоглолтоо эхлүүлээд байгаа билээ. Уг тоглолт дээрээ “Jump” дуугаараа үзүүлбэр үзүүлсэн юм. Ингээд фенүүдийнх нь сэтгэгдлээс хүргэе.

“Дуу нь таалагдаж байгаа ч клип нь үнэхээр таалагдсангүй. YG-ын сонгодог хэв маягаас өөр байх болов уу гэж найдаж байсан ч... охидын олон хэсэг их эвгүй харагдаж байна”

“Шинэ хэв маяг туршиж байгаа нь сайхан хэрэг ч энэ бараг BLACKPINK-ийн клип биш юм шиг санагдлаа. Бүжгийн хэсэг байхгүй, сүрлэг гоё хэсэг байхгүй, CGI нь заримдаа их муу. Дууны зохиомж нэг л сонин, хоосон санагдаад байна, хүчтэй биш юм шиг”

“BLACKPINK-ийн уран бүтээлээс хүлээдэг тэр хүч нь дутагдаад байна. Дуу нь сайн ч энэ хамгийн муу клип нь байх. Хүмүүсийн аман дотор, эсвэл тархи гавал зүсэж харуулах хэрэг байсан гэж үү? Хямдхан муухай CGI ашигласан биеийн өөрчлөлт ч үнэндээ дэндүү”

“Гэхдээ дуу нь гоё. Би клипийг үзэхгүйгээр өөр таб дээр дууг нь л сонсоно доо”

“Дуу нь удах тусам илүү гоё болох байх. Гэхдээ клип үнэхээр яаруу хийсэн юм шиг. Бүжиггүй, эвлүүлэг нь аймар муу, бүх зүйл нь бүрхэг AI шиг харагдаж байна. Бүх зүйл хэтэрхий яаруу хийсэн юм шиг санагдлаа”

“Клип муу, гэхдээ дуу нь үнэхээр гоё”

“Бүжгийн хөдөлгөөн давамгайлах дуу байхад хамтдаа бүжиглэсэн хэсэг алга. Тэр нь жаахан сэтгэл гонсойлголоо”

Дууны клипэнд хамтдаа бүжиглэсэн хэсэг байхгүй нь фенүүдийнх нь урмыг хугалсан бололтой. Мөн AI хэт их ашигласан нь таалагдаагүй аж.

“AI нь үнэхээр илт байсан болохоор хүмүүс ярихгүй байвал би гайхах байлаа”

“AI зүгээр л муухай харагдаад байна. Тэнэг санаа байсан. Компани нь YG шүү дээ, мөнгө нь зөндөө л байгаа биз дээ, хүн хөлслөөд хийлгэж болно биз дээ. Тэгээд ч энэ бүх зүйл яаруу, төлөвлөгөө муутай байсан нь илт. Хамгийн том хамтлагтаа шинэ сингл гаргаж байгаа юм бол сэтгэл гаргаж хийх хэрэгтэй биз дээ”

“AI дүрүүд нь үнэхээр сүнсгүй, хиймэл, хатуу хөдөлгөөнтэй харагдсан. Зарим хүн Jisoo-гийн тоглосон зомби драмтай адил гэж хэлж байна лээ. Энэ клип нь Солонгост болсон тоглолтынх нь бүжиг хөдөлгөөнүүдийг илүү сайн харуулсан бол гоё байх байлаа”

Ингээд шүүмжлэл, магтаал зэрэг хүртэж буй JUMP дууг нь сонсоно уу.

Эх сурвалж: Koreaboo.com







#Blackpink #JUMP