Загварын өндөр мэдрэмжтэй гэгддэг 7 к-поп алдартан


Б.Саранчимэг | YOLO.MN
УРЖИГДАР

К-поп ертөнцөд зөвхөн дуу хөгжим, бүжгийн эвслээс гадна загварын мэдрэмжээрээ олны анхаарлыг татаж чаддаг одод цөөнгүй бий. Тэд онгоцны буудал дээр ирэхдээ, гадуур зугаалж явахдаа, гудамжаар алхах үедээ ч загварлаг харагдаж чаддаг. Үүнээс нь  болж тэдний өмссөн хувцас, зүүсэн зүүлт нь тренд болох үе ч байдаг аж.

Ингээд фенүүдийн саналаар к-поп оддын дундаас загварын өндөр мэдрэмжтэй гэгддэг долоон алдартныг танилцуулъя.

7. FELIX (STRAY KIDS)

Фенүүдийн санал: 126 санал буюу 1 хувь

Felix бол к-поп дундаа western vibes-тай visuals-аараа ялгардаг нэгэн. Street casual, luxury high fashion, genderless look, эсвэл драматик stage outfits гээд ямар ч төрлийн хувцсыг өөртөө зохицуулж, илүү өвөрмөц болгож өмсдөг. Ялангуяа oversize, crop top, сүлжмэл материал зэрэг хувцас түүнийг улам загварлаг харагдуулдаг байна.

6. HONGJOONG (ATEEZ)

Фенүүдийн санал: 138 санал буюу 1 хувь

ATEEZ хамтлагийн ахлагч Hongjoong гайхалтай содон стиль бүрдүүлдэг гэдгээрээ алдартай. Түүнийг фенүүд нь "К-поп загварын туршигч" гэж нэрлэх нь ч бий. Учир нь Hongjoong нэгэн хэвийн хувцаслалтад баригдалгүй этгээд төрхийг бүтээх дуртай бөгөөд ямар ч өнгө, материал, хэлбэр дүрстэй хувцсыг туршиж, өөртөө тохирсон шинэлэг дүр төрхийг бүрдүүлж чаддаг аж. Тэрээр хувцас загвар бол уран бүтээлтэй нь адил өөрийгөө илэрхийлэх томоохон зэвсэг гэж боддог тухайгаа олон ярилцлагадаа дурдсан байдаг.

5. MINGYU (SEVENTEEN)

Фенүүдийн санал: 149 санал буюу 2 хувь

Mingyu зөвхөн тайзны чадварлаг төрхөөрөө бус хувцас загварын мэдрэмжээрээ ч хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Түүний өндөр, пропорц сайтай биед ямар ч төрлийн хувцас зохидог бөгөөд энгийн өдөр тутмын хувцаслалтаас эхлээд тансаг дэгжин ёслолын хувцас гээд юу ч өмссөн төрөлхийн модель мэт харагддаг аж. Тэрээр Puma Korea, Lacoste, Ami Paris, Chaumet зэрэг алдартай брэндийн нүүр царайгаар ажилладаг билээ.

4. NI KI (ENHYPEN)

Фенүүдийн санал: 200 санал буюу 2 хувь

ENHYPEN хамтлагийн хамгийн залуу гишүүн Ni ki бол төрөлхийн авьяаслаг бүжигчин гэдгээрээ алдартай. Мөн загварын мэдрэмжээрээ ч нэлээдгүй дээгүүр үнэлэгддэг нэгэн юм. Өдөр тутмын энгийн хувцаслалтдаа ч тод өнгө сонгож, өвөрмөц кэт, аксессуар зэрэг жижиг деталиар онцгой харагдаж чаддаг аж.

3. JIMIN (BTS)

Фенүүдийн санал: 560 санал буюу 3 хувь

BTS-ийн Jimin бол загварын хувьд ер бусын мэдрэмжтэй, өөрийн гэсэн өвөрмөц имижтэй нэгэн. Содон дүр төрхтэй түүнд ямар ч төрлийн үсний засалт, хувцаслалт зохидог аж. Тэрээр Dior, Hera, Louis Vuitton зэрэг дэлхийн хэмжээний алдартай брэндийн нүүр царайгаар ажилладаг байна.

2. G-DRAGON (BIGBANG)

Фенүүдийн санал: 1093 санал буюу 11 хувь

Ихэнх хүмүүс загварын өндөр мэдрэмжтэй гэдгийг уншаад хамгийн түрүүнд G-Dragon л гэж бодсон байх. Этгээд сонин дүр төрхтэй хувцаслалтуудыг өмсөөд дэгжин, хээнцэр харагдуулж чаддаг хүн бол тэр. Эвент, уулзалт, тайз гээд түүний өмссөн хэд хэдэн хувцас дэлхийд тренд болж байсан билээ. Одоогоор G-Dragon Chanel, Saint Laurent, Balenciaga, Nike, Celine зэрэг алдартай брэндийн нүүр царайгаар ажиллаж байна.

  1. V (BTS)

Фенүүдийн санал: 6730 санал буюу 68 хувь

Ямар ч хувцас өмссөн зохидог хүн гэж үгүй. Гэхдээ хэдхэн хүнд л энэ хууль үйлчилдэггүй юм шиг. Тэдний нэг бол BTS хамтлагийн гишүүн V. Өөрийн гэсэн содон дүр төрх, стиль имижтэй түүнд ямар ч төрлийн хувцас зохино. Тэрээр одоо Louis Vuitton, Fila, Bvlgari, Celine зэрэг брэндийн нүүр царайгаар ажиллаж байна.

Эх сурвалж: Koreaboo

#к-поп алдартан