Монгол улсад найрал дууны урлаг үүсэж хөгжсөний түүхт 70 жилийн ойн баярт зориулан Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо, Нийслэлийн соёл, урлагийн газраас хамтран зохион байгуулж байгаа “Улаанбаатарын хавар – 2017” ОУ-ын найрал дууны анхдугаар их наадмын нээлт өчигдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Хүүхэд, залуучуудын урлагийн боловсролыг дэмжих, найрал дууны урлагаар дамжуулж хүмүүжил төлөвшилд нь нөлөөлөх мөн мэргэжлийн найрал дуучдаа дэмжих зорилгоор зохион байгуулагдаж буй тус наадамд Дуурь бүжгийн эрдмийн театр, цэргийн дуурь бүжгийн эрдмийн театр гэх зэрэг мэргэжлийн урлагийн байгуулага, сургуулиудын хамтлаг дуучид, ОХУ-ын Буриад Улсын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн оюутны найрал дуу, ӨМӨЗО-ны Алша аймгийн Зүүн хошууны Улаан мөчрийн цөөхүүл дуучид, Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Барга хүүхдийн найрал дууны бүлгэм, БНСУ-ын “Тэнгэрийн дуу” найрал дууны хамтлаг зэрэг гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлчид тавдугаар сарын 10-12 өдрүүдэд оролцоно.
Монголын соёл урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн "Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо" нь 2005 оноос Найрал дууны их наадмыг "Хаврын баяр" нэртэйгээр дотооддоо 9 удаа амжилттай зохион байгуулсан бөгөөд Монголдоо анх удаа олон улсын найрал дууны анхдугаар уралдааныг зохион байгуулж байна.
Тоглолтууд:
- 2017.05.10-ны Лхагва гарагийн 17:00 цагт Хүүхдийн найрал дууны тоглолт
- 2017.05.11-ний Пүрэв гарагийн 18:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд
Гадаад хамтлагуудын нэгдсэн тоглолт
- 2017.05.12-ны Баасан гарагийн 18:30 цагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт "УЛААНБААТАРЫН ХАВАР 2017" Олон улсын найрал дууны их наадмын ГАЛА тоглолт.
Эрдэм шинжилгээний хурал:
- 2017.05.11-ний Пүрэв гарагийн 11:00 цагт Хөгжим бүжгийн коллежийн номын санд болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх