“Хүрээ цам–Даншиг наадам 2025”-ын үеэр Хүй долоон худаг руу тусгай галт тэрэг үйлчилнэ


О.Батхишиг | YOLO.MN
УРЖИГДАР

“Хүрээ цам–Даншиг наадам 2025” энэ амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 28, 29-нд Хүй долоон худагт болно. Наадамчдын ая тухыг хангах зорилгоор Улаанбаатар өртөөнөөс Хүй долоон худаг чиглэлд тусгай галт тэрэг явуулахаар болжээ. 

Галт тэрэг Улаанбаатар–Давааны зөрлөг (Хүй 7 худаг)–Улаанбаатар чиглэлд өдөрт гурван удаа хөдлөх бөгөөд нэг чиглэлд гурван вагон аялна. Нэг вагон 81 суудалтай ч ойрын зайнд зорчих тул 130–150 хүн тээвэрлэх боломжтой аж. 

Наадамчдыг Давааны зөрлөгөөс наадмын талбай хүртэл нийтийн тээврийн автобусаар тээвэрлэнэ. 

Эхний галт тэрэг өглөөний 08:00 цагт Улаанбаатараас хөдөлж, 08:50 цагт Давааны зөрлөгт зогсоно. Харин буцах галт тэрэг 10:06-д хөдөлж, 10:55-д Улаанбаатар өртөөнд хүрнэ. 

Улаанбаатар өртөөнөөс Давааны зөрлөг хүртэл аялах галт тэрэгний цагийн хуваарь:

    УБ 08:00 - ДЗ 08:50
    УБ 14:00 - ДЗ 14:50
    УБ 19:30 – ДЗ 20:20

Давааны зөрлөгөөс Улаанбаатар өртөө хүртэл аялах галт тэрэгний цагийн хуваарь:

    ДЗ 10:06- УБ 10:55
    ДЗ 16:16 -  УБ 17:05
    ДЗ 21:26 - УБ 22:15

#даншиг наадам