Лисагийн найз залуу Фредерик Арно гэж хэн бэ


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Лиса Францын тансаг брэндийн гүйцэтгэх захирал Фредерик Арнотой романтик харилцаатай. Лисагийн нууцлаг найз залуугийн талаар мэдэх ёстой бүхнийг хүргэж байна:


Тэрээр LVMH-ийн бугуйн цагны брэндүүдийг хариуцсан Гүйцэтгэх захирал (CEO) 

29 настай Фредерик Арно бол LVMH Watches-ийн CEO бөгөөд TAG Heuer, Hublot, Zenith зэрэг тансаг зэрэглэлийн цагны брэндүүдийг удирддаг. Харин Лиса өмнө нь Celine, Bvlgari, Louis Vuitton зэрэг LVMH-ийн брэндүүдтэй хамтран ажиллаж байсан нь тэднийг холбосон байж магадгүй.


Түүний гэр бүлийн хөрөнгө 187.2 тэрбум ам.доллар

Фредерикийн аав Бернар Арно бол дэлхийн хамгийн баян хүмүүсний нэг, LVMH Moët Hennessy Louis Vuitton-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд Forbes сэтгүүлийн мэдээлснээр гэр бүлийнх нь хөрөнгө ойролцоогоор 187.2 тэрбум доллар.

Тэд дэлхийн хоёр дахь баян гэр бүл юм. Форбес (Forbes) болон Bloomberg Billionaires Index-ийн мэдээллээр Бернар Арно ба гэр бүл нь 2023–2024 онд дэлхийд 1-р байранд орсон удаа бий.

2025 онд (Форбесын жагсаалтаар):
1 Элон Маск ~$210 тэрбум
2 Бернар Арно ба гэр бүл ~$187 тэрбум
3 Жефф Безос ~$180 тэрбум

 


Түүний 4 дүү нь бүгд брэндийн удирдах албан тушаалтай

  • Дельфин Арно – Christian Dior-ийн CEO
  • Антуан Арно – LVMH-ийн харилцаа холбооны захирал
  • Александр Арно – Tiffany & Co.-ийн дэд ерөнхийлөгч
  • Жан Арно – Louis Vuitton-ийн бугуйн цагны захирал


Лисагийн дуунд түүнд зориулсан "нууцхан" мөр бий

Лисагийн “Moonlit Floor” хэмээх дуу нь Sixpence None the Richer-ийн “Kiss Me” дууны sample-тэй бөгөөд дараах мөр Фредерикт зориулагдсан байж болзошгүй:

"Green-eyed French boy got me trippin’ / On that accent off your lips / How your tongue do all those tricks?"

“Ногоон нүдтэй Франц залуу намайг гүн гүнзгий татаж орхисон. Би энэ Франц залуугийн аялга, хэл ярианд яг л гүн дурласан мэт болж байна”

Тэд анх 2022 онд BLACKPINK-ийн тоглолт дээр уулзсан

Фредерик BLACKPINK-ийн Лос Анжелес дэх тоглолтыг үзсэн бөгөөд өөрийн Instagram дээр BLACKPINK-тай хамт зургаа оруулаад, дараах байдлаар бичсэн байдаг:

“Өчигдөр Лос Анжелест болсон BLACKPINK-ийн гайхалтай тоглолт! Удахгүй Парист уулзъя!”


Хосуудын талаархи цуурхал 2024 оноос хойш эрчимжсэн

Фэнүүдийн авсан зураг, мэдээллээр бол тэд өнгөрсөн жилд Токио, Парис, Итали, Нью-Йорк зэрэг олон хотод хамт аялж байсан нь тогтоогдсон.

Лисагийн фэнүүд, fashion, luxury ертөнцийнхэн тэднийг дэлхийн хамгийн стильтэй, эрх мэдэлтэй хосуудын нэг хэмээн хүлээн зөвшөөрдөг.

Эх сурвалж: Seventeen

#Фредерик Арно