Наршсан үед илрэх шинж тэмдгүүд

Зуны хэт халуун өдрүүд ойрын үед үргэлжлэх тул наршилт, нарны хордлогоос сэргийлэх талаар онцгой анхаарна уу!
Дараах шинж тэмдэг илэрвэл наршсан байна гэж үзнэ:
- Бие суларч тамир тэнхээ алдах
- Толгой эргэж, өвдөх
- Биеийн халуун нэмэгдэх
- Цээж багтран амьсгаа давхцах
- Царайны өнгө цонхийж цайх,
- Бөөлжис хүрч, дотор муухайрах
- Хөлс гарах нь багасах /ихсэх/
- Нүүр чинэрэн улайх
- Гүйлгэх
Хэрэв наршсан бол:
- Сэрүүхэн тайван газарт шилжүүлэн амруулах, /Сүүдэрт , сэрүүн өрөөнд гэх мэт/
- Бүлээн шингэн уулгах /чихэртэй ус, цэвэр ус/
- Хүйтэн жин тавих
- Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих /мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/
- Массажилж, иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй.
Наршихаас сэргийлэхийн тулд:
- Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх
- Шингэн ус сайн уух
- Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв