Чөлөөт цагаа дэлгэц ширтэж өнгөрөөхийн оронд өөрийгөө хөгжүүлж, стрессээ тайлж, шинэ зүйл туршиж өнгөрөөхийг хүсдэг л биз дээ? Гэвч хоббитой болох гэхээр зардал өндөртэй байх нь олонтаа. Тэгвэл ямар нэгэн үнэтэй тоног төхөөрөмж эсвэл сургалтын төлбөр шаардахгүйгээр эхлүүлж болох бүтээлч, хөгжилтэй 10 хоббиг танилцуулж байна.
1. Номын сангаас ном авч унших
Ном уншина гэдэг заавал үнэтэй байх албагүй. Өөрт ойролцоох нийтийн номын санд карт нээлгээд хүссэн үедээ өөрийн сонирхсон номыг авч уншаарай. Хэрвээ та аудио ном сонсох дуртай бол мөн боломжийн үнээр эсвэл бүр үнэгүй сонсох боломжтой номнууд интернэтээр дүүрэн бий.
2. “Junk Journal” эхлүүлэх
Энгийн өдрийг дурсамж болгомоор байна уу? Тэмдэглэл хөтөлнө гэдэг нь өөрөө нэг төрлийн хобби ч хэрвээ та илүү бүтээлч зүйл хийхээр хайж байгаа бол “Junk Journal” эхлүүлээрэй. Энэ нь өдрийн тэмдэглэлээ бичихээс гадна киноны тасалбар, зураг, баримт гээд дурсамж болохуйц бүхий л зүйлсийг хажуугаар нь нааж, чимэглэж орхих юм. Эргээд харахад дурсамжтай бас үзэмжтэй байх болно.
3. Зураг зурах
Хэрвээ та хүүхэд байхдаа дэвтэр дээрээ нүд эсвэл янз бүрийн зүйлс зурдаг байсан бол энэ хобби танд яг тохирно. Танд ердөө цаас, харандаа байхад л хангалттай ба чадварлаг зурдаг байх огтхон ч шаардлагагүй. Тиймээс цаг гаргаад өөрийн төсөөлөн бодох чадвараа ашиглан зураад нэг үзээрэй. Цэцэг, амьтан, аниме дүр гээд юу ч зурсан болно. Хэрэв зурах таалагддаггүй бол буддаг ном будах нь ч бас стресс тайлах хөгжилтэй арга шүү.
4. Тогтмол алхах
Алхах нь бие болон сэтгэл зүйл эрүүл мэндэд асар их ач тустай. Өөрт байгаа хамгийн тухтай гутлаа өмсөөд, чихэвчээ зүүж дуу эсвэл подкаст тавиад гэрийнхээ ойролцоо алхаад үзээрэй. Хэрвээ та байгальд ойр байх дуртай бол цэцэрлэгт хүрээлэн эсвэл уулын замаар явж ч болно. Алхах тусам улам бүр дурлаж, таны эрүүл мэнд, сэтгэл санаанд ямар их эерэг нөлөөтэй болохыг ойлгох болно.
5. Хоол хийх чадвараа сайжруулах
Хоол хийж идэх нь гарцаагүйгээс хойш үүнийгээ сонирхолтой туршилт, хобби болгож яагаад болохгүй гэж? Хэрвээ та сайн хоол хийж чаддаггүй бол Youtube дээрээс төрөл бүрийн tutorial үзэж чадвараа сайжруулаарай. Үүний дараа хүссэн жоруудаа туршиж үзээрэй.
6. Зураг авах, засварлах чадвартай болох
"Яагаад миний авсан зураг яг амьдрал дээрх шиг гоё гардаггүй юм бол?" гэж өөрөөсөө асууж байсан уу? Тэгвэл exposure, framing, editing гэх мэт зүйлсийг YouTube-ээс үзэж сураарай. Дараа нь гэрийнхээ булан, нар туссан цонх гээд л зураг авсаар байх нь чадварыг тань сайжруулах болно. Зураг чадварлагаар авна гэдэг одоо үед маш хэрэгтэй чадвар шүү дээ. Мөн дотны хүндээ авсан зургаа жаазлаад өгвөл хамгийн гоё бэлэг болох болно.
7. Хуучин хувцасны дэлгүүр хэсэх (Thrifting)
Thrift хийх нь үнэгүй биш ч гэлээ таалагдсан хувцаснуудаа маш хямд зардлаар авах боломжтой. Юм худалдаж авахгүйгээр зүгээр дэлгүүр хэсэх ч бас тун сонирхолтой шүү дээ.
8. Ургамал тарих
Хэрвээ та цэцэрлэгжүүлэлт хийх сонирхолтой ч боломж багатай байгаа бол жижиг ургамал эсвэл хоолны амтлагч ургамал тарих нь хамгийн хялбар бас хямд сонголт юм. Ердөө 1000-2000 төгрөгөөр үрийн багц худалдаж аваад, ундааны сав, хөрс, цонхны тавцангаа ашиглаад ургамал ургуулах боломжтой. Заавраар нь тарьсны дараа хэдхэн долоо хоногийн дотор л таны тарьсан шинэ амтлагч ургамлууд ургаж эхэлнэ. Дараа нь тэдгээрийг өөрийн дуртай хоолон дээрээ нэмээд хэрэглэж болно. Цэвэр өөрийн гараар тарьсан учир маш урамтай байна гэдгийг амлая.
9. Бясалгаж эхлэх
Бясалгал бол өөрийгөө хайрлах хамгийн шилдэг аргуудын нэг юм. Хүнд өдрийн дараа сэтгэлээ амраах эсвэл өдрөө эрч хүчтэй эхлүүлмээр байгаа бол бясалгал хийж эхлээрэй. Та өөрт тохирсон үедээ хэдхэн минут ч хамаагүй бясалгах нь сонирхолтой байхаас гадна амьдралд тань мэдэгдэхүйц өөрчлөлтийг авчирна.
10. Сайн дурын ажил хийх
Нийгэмдээ хувь нэмрээ оруулахад заавал мөнгө зарцуулах албагүй. Сайн дурын ажил хийх нь таныг амьдралдаа илүү сэтгэл хангалуун байхад туслахаас эхлээд хийж болох хамгийн үнэ цэнэтэй зүйлсийн нэг юм. Хог түүх, мод тарих, хүүхдүүдтэй ажиллах гэх мэт олон төрлийн ажлуудаас сонгон хийх боломжтой. Үүнээс гадна сайн дурын ажил хийх нь шинэ хүмүүстэй танилцах, найзуудтай болох
Эх сурвалж: theeverygirl.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!