Судлаачид Германы номын сангаас урьд өмнө нь мэдэгдээгүй байсан Моцартын зохиолыг олж илрүүлжээ


Т.Онон | YOLO.MN
2024-09-24

ХБНГУ-ын Лейпциг хотын судлаачид саяхан Вольфганг Амадей Моцартын өөрийнх нь зохиосон, урьд өмнө нь мэдэгдээгүй хөгжмийн бүтээлийг илрүүлжээ. Уг гар бичмэл нь 1780 оноос эхтэй бөгөөд Моцартын өсвөр насандаа зохиосон анхны бүтээлийн хуулбар гэж үзэж байна.

Одоо Ganz kleine Nachtmusik буюу "Маш бага шөнийн хөгжим" нэртэй уг бүтээлийг Моцартын албан ёсны бүтээлүүдийн жагсаалт болох Köchel каталогид нэмж оруулав. Бүтээгдсэнээсээ хойш хоёр зуу гаруй жилийн дараа дахин нээсэн гайхамшигт уг үйл явдлыг хүндэтгэн Лейпцигийн дуурь дээр тоглохоор болжээ.

Хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт гэж хэн байсан бэ?

Вольфганг Амадей Моцарт 1756 оны нэгдүгээр сарын 27-нд Австрийн Зальцбург хотод төржээ. Түүний аав Леопольд бол чадварлаг хөгжмийн зохиолч байсан бөгөөд бүх хүүхдүүддээ хөгжим тоглохыг зааж сургадаг байжээ.

Моцарт ая зохиох гайхалтай авъяасаа илэрхийлж таван настайдаа өөрийн дуугаа зохиожээ. Түүний ур чадвар нь насанд хүрэхээсээ өмнө эцгийнхээ ур чадвараас давж, 12 настайдаа бүрэн дуурь бичсэн бол 1773 онд Моцарт ордны хөгжимчнөөр ажиллаж эхэлсэн бөгөөд 1775 оноос өмнө хийлийн таван концерт зохиожээ.

Моцарт амьдралынхаа сүүлийн жилүүдэд "The Marriage of Figaro”, "The Magic Flute " зэрэг дуурь болон  "Symphony No 41" алдарт симфонио зохиосон.

Моцарт 1791 оны 12-р сарын 5-нд 35 настайдаа гэнэтийн бөгөөд учир битүүлгээр нас барах хүртлээ шинэ хөгжим туурвисаар байв. 1862 онд Людвиг фон Кочел Моцартын бүтээлийн анхны бүрэн каталогийг бэлтгэсэн бөгөөд одоо ”Кочелийн каталог” гэж нэрлэгддэг.

Саяхан судлаачид энэхүү каталогийн шинэчлэлтийг эмхэтгэх үедээ Германы Лейпциг хотын номын сангаас Моцартын урьд нь мэдэгдээгүй зохиолыг олж илрүүлжээ.

Энэхүү бүтээл нь 1760-аад оны дунд үеийнх бөгөөд Моцарт 13 нас хүрэхээсээ өмнө зохиосон байж магадгүй. Судалгааны багийнхан уг гар бичмэлийг Моцартын анхны бүтээлийн 1780 оны хуулбар гэж үзэж байна.

"Цорын ганц уул эх сурвалж үүнийг хөгжмийн зохиолчийн залуу насны анхны бүтээл гэж харуулж байна. Учир нь 1769 онд Италид анх айлчлах үеэсээ тэрээр "Амадео" хэмээн нэрэндээ байнга нэмдэг байсан" гэж бичжээ.

#Моцарт