Орчин үеийн арьс арчилгаа нь төрөл бүрийн найрлагатай болсон. Гэсэн ч эдгээр орц найрлагуудыг хэрхэн зөв хэрэглэж, хооронд нь хослуулж болохыг мэдэхгүй бол арьс тань улайж цочирч, гэмтэх эрсдэлтэй.
1. Ретинол + С витаминыг хамт хэрэглэх
Ретинол болон С витаминыг хамт түрхэх нь арьсанд хүчтэй цочрол өгч болдог. Учир нь хоёулаа идэвхтэй, хүчтэй найрлагууд тул давхарлаж хэрэглэх үед улайлт, хуурайшилт үүсэх эрсдэлтэй. С витаминыг өглөө, ретинолыг орой тус тусдаа хэрэглэх нь илүү аюулгүй.
2. Салицилын хүчил + Ретинол
Салицилын хүчил нь батгашилт болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бол ретинол нь хөгшрөлтийн эсрэг, гуужуулагч үйлчилгээтэй. Хоёул гуужуулагч шинж чанартай тул хамт хэрэглэвэл арьсны байгалийн тослогийг хэт хусаж, хуурайшилт, цочрол үүсгэдэг.
3. Гидрокси хүчил (AHA) + С витамин
AHA болон BHA нь гидрокси хүчлүүд бөгөөд AHA-г С витаминаар давхарлаж хэрэглэх нь арьсыг хэт хүчиллэг орчинд оруулж, цочрол үүсгэх аюултай. Хоёул хүчтэй найрлага тул нэг дор хэрэглэхгүйгээр өдөр алгасаж хэрэглэхийг зөвлөдөг.
4. Бензоил пероксид + Ретинол
Батгашилтад үр дүнтэй эдгээр хоёр найрлага нь хоорондоо үйлчлэлээ үгүйсгэж, үр дүнгүй болгож болдог. Бензоил пероксид нь исэлдүүлэгч, ретинол нь антиоксидант тул хоорондоо эсрэг үйлчилгээтэй. Мөн арьсыг хэт цочроож болзошгүй.
5. Ретинол + Альфа гидрокси хүчил (AHA)
Энэ хоёр нь аль аль нь гуужуулагч найрлага тул хамт хэрэглэхэд арьсыг туйлдуулж, хэт хуурайшуулах, эмзэг болгох эрсдэлтэй. Хэрэв хэрэглэх шаардлагатай бол өглөө AHA, орой ретинол гэх мэт өөр цагт хэрэглэх нь зүйтэй.
6. Тосон суурьтай + Усан суурьтай бүтээгдэхүүн
Тосон ба усан суурьтай бүтээгдэхүүнүүдийг буруу дарааллаар давхарлах нь арьсанд үр дүн багатай, бүтээгдэхүүний шингэлт муудах шалтгаан болдог. Усан суурьтайг эхэлж түрхээд, тосон суурьтайг дараа нь хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр тос нь арьсан дээр чийгийг “битүүмжилж” өгнө.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!