2022 онд “Apple” компани ухаалаг гар утасны борлуулалтын ашгаараа дэлхийд тэргүүллээ. Тодруулбал: “Apple” өнгөрсөн онд дэлхий даяар ухаалаг гар утасны борлуулалтын ашгийн 85 хувийг, орлогын 48 хувийг бүрдүүлсэн гэж “Counterpoint Research”-ийн шинжээчид тооцоолжээ. Энэ нь тус компани 15 жилийн өмнө “iPhone” гар утсаа танилцуулснаас хойших дээд үзүүлэлт болж байгаа аж.
Мөн өнгөрсөн онд ухаалаг гар утас үйлдвэрлэгчид дундаас зөвхөн “Apple” болон “Samsung”-ийн борлуулалт өссөнийг шинжээчид онцолж байна.
Хэдий тийм боловч өнгөрсөн оны IV улиралд “iPhone” гар утас болон “Mac”-ийн борлуулалт буурснаас “Apple”-ийн тайлан шинжээчдийн хүлээлтэд хүрээгүй юм.
БНХАУ цар тахлын хатуу бодлогоо цуцалсан нь дэлхийн ухаалаг гар утасны зах зээл сэргэхэд нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байгааг “Counterpoint”-ийн шинжээчид онцолж байна. БНХАУ-д эрэлт нэмэгдсэнээр борлуулалт сэргэх хүлээлт өндөр байгаа ч зах зээлийн төлөвт тодорхойгүй байдал давамгайлж байгаа аж.
Одоогоор оны эхний хагаст дэлхийн ухаалаг гар утасны зах зээл сэргэх төлөвгүй байна. Харин энэ оны хоёрдугаар хагаст зах зээлд өсөлт ажиглагдана гэж шинжээчид үзэж байгаа юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх