Инстаграмд хамгийн олон дагагчтай тэнгисийн эргийн 10 бүсгүй


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-06-13

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоу нэвтрүүлэг өнгөрсөн жилээс эхлэн үзэгчдэд хүрч эхэлсэн билээ. Залуучуудын болзоо, хайр дурлал, нөхөрлөлийг харуулсан нь тус шоу нь одоогоор хоёр бүлэг үзэгчдийн хүртээл болжээ. Тэгвэл хоёр бүлгийн эмэгтэй оролцогчдоос инстаграм хуудастаа хамгийн их дагагчтай нь хэн байх бол? Хамтдаа сонирхоцгооё.

10. Ш.НОМИНДАРЬ /NOMI/

Инстаграм хаяг: yxxrxx

Дагагчдын тоо: 89.4 мянга

Бүлэг: Хоёрдугаар бүлгийн оролцогч

Номи бол тэнгисийн эргийн хоёрдугаар бүлгийн хамгийн хөөрхөн оролцогчдын нэг. Аядуу зөөлөн хоолойтой, даруу төлөв түүнийг үзэгчид “сахиусан тэнгэр” хэмээн хочилжээ.  

9. Б.УРИН /ULYA/

Инстаграм хаяг: urinulya

Дагагчдын тоо: 98.7 мянга

Бүлэг: Хоёрдугаар бүлгийн оролцогч

Хоёрдугаар улирлын хамгийн анхаарал татсан ороцлогчдын нэг бол яалт ч үгүй Уляа. Тиймдээ ч оролцогч залуучуудын ихэнх нь түүнийг сонирхож байсан юм. Тэрээр эцсийн сонголтоор оролцогч Цэлмэгийг сонгосон билээ.

8. Б.ЭНХЖИН /KIKO/

Инстаграм хаяг: kikoinga

Дагагчдын тоо: 108 мянга

Бүлэг: Нэгдүгээр бүлгийн оролцогч

Дэгжин, эрхэмсэг төрхөөрөө олны анхаарлыг татаж, бусдаас онцгойрч байсан оролцогч бол Кико. Эмэгтэйлэг төрхтэй, ялдам бүсгүй Кико нэгдүгээр улирлын финалын шатанд үлдсэн оролцогчдын нэг юм.

7. Э.МИЧИД /MICHI/

Инстаграм хаяг: michienh

Дагагчдын тоо: 116 мянга

Бүлэг: Хоёрдугаар бүлгийн оролцогч

Тэнгисийн эргийн шүдний дагина Мичи. Найзууд нь түүнийг бүртгүүлж анх нэвтрүүлэгт оролцож байсан бөгөөд найзууддаа ихэд талархаж явдаг гэнэ шүү. Хэдий эхэнд хасагдсан ч үзэгчдийн хамгийн дуртай оролцогчдын нэг болжээ.

6. А.АМАРЖАРГАЛ /AMRA/

Инстаграм хаяг: amrashk

Дагагчдын тоо: 142 мянга

Бүлэг: Хоёрдугаар бүлгийн оролцогч

Тэнгисийн эргийн бас нэгэн чимэг оролцогч бол Амра. Хөгжилтэй байдал, шударга зангаараа бусдаасаа онцгойрч байсан ч нэвтрүүлгийн дундуур хүндэтгэх шалтгааны улмаас шоунаасаа гарсан юм. Түүнийг гараагүй, нэвтрүүлгээ үргэлжлүүлсэн бол шоуны оролцогч Нацагтай хос болоод гарах байсан хэмээн үзэгчид хэлж байлаа.

5. Х.ХҮСЛЭН /ESTHER/

Инстаграм хаяг: estherreira

Дагагчдын тоо: 149 мянга

Бүлэг: Нэгдүгээр бүлгийн оролцогч

18 настайдаа тэнгисийн эргийн шоунд оролцож, олон хүмүүсээс шүүмжлэл аваад байсан Эстер жагсаалтын тавдугаарт бичигдэж байна. Тэрээр шоуны хамгийн дэгжин, өхөөрдөм оролцогч байсан юм. Одоо нэвтрүүлгийн оролцогч Суурьтай үерхэж байгаа билээ.

4. А.ЗОЛЖАРГАЛ /ZOLOO/

Инстаграм хаяг: zoljapgal

Дагагчдын тоо: 152 мянга

Бүлэг: Хоёрдугаар бүлгийн оролцогч

Золжаргалыг бид Jaypark-ийн “McNasty” дууны клипэнд тоглосон гэдгээр нь сайн мэднэ. Тэрээр Солонгос улсад амьдардаг бөгөөд фото моделийн салбартаа дээгүүр жагсдаг, чадварлаг нэгэн юм.

3. М.НАМУУН /NAMONE/

Инстаграм хаяг: namuxan

Дагагчдын тоо: 177 мянга

Бүлэг: Нэгдүгээр бүлгийн оролцогч

“Салхитай хамт нэг тийшээ түр зуур аялах уу

Сэтгэлдээ зүүсэн зүүлтээ тайлаад замхрах уу...”

“1 2 3” дуугаараа сонсогчдын зүрхний утсыг хөндөж чадсан залуу дуучин Namone “Тэнгисийн эрэг” шоугаар эргэн ирсэн билээ. Тэрээр нэр шиг ээ хамгийн намуухан, дөлгөөн оролцогч байсан юм.

2. Э.ТЭМҮҮЛЭН /MOKA/

Инстаграм хаяг: cherimoka

Дагагчдын тоо: 188 мянга

Бүлэг: Нэгдүгээр бүлгийн оролцогч

Нэгдүгээр улирлын хамгийн хөөрхөн, од оролцогч бол Мока. Шинэ залуус ирэх болгондоо түүнийг сонгож, болзоонд явдаг байсан бөгөөд царай төрх, өндөр гоолиг биеэрээ олны анхаарлыг татаж байсан. Тэрээр хоёрдугаар улиралд хөтлөгчөөр ажилласан билээ.

1. Б.ИХЭРСУВД /PEARLY/

Инстаграм хаяг: twinpearly

Дагагчдын тоо: 233 мянга

Бүлэг: Нэгдүгээр бүлгийн оролцогч

Тэнгисийн эргийн эмэгтэй оролцогчдыг инстаграмын дагагчдаараа Ихэрсувд тэргүүлж байна. Тэрээр анх “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцож хөөрхөн төрх, уянгалаг хоолойгоороо олонд танигдаж байсан билээ. Ихэрээ нэвтрүүлгийн төгсгөлд оролцогч Энгүүнбаатартай хос болон гарсан юм.

#хамгийн хамгийн