Санал асуулгад оролцож, уур амьсгалын бодлогод хувь нэмэр оруулцгаая


YOLO.mn | YOLO.MN
2025-06-10

“Climate Mongolia” ТББ нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр, УАӨ-ийн тухай НҮБ-ын Суурь Конвенцийн албан ёсны хүүхэд залуучуудын бүлэг болох ”YOUNGO”-ийн ивээл дор “LCOY Mongolia 2025” арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа ба энэ хүрээнд цахим судалгаа зохион байгуулж байна.

Судалгаа нь Монголын 21 аймаг, 9 дүүргийн 16–34 насны залуусыг хамрах бөгөөд таны туршлага, санаа бодлыг нэгтгэн, шийдвэр гаргагчдад хүргэх юм байна.

Сүүлийн жилүүдэд:

  • Уур амьсгалын өөрчлөлт таны амьдралд хэрхэн нөлөө үзүүлсэн,
  • Үер, зуд, ган гачиг зэрэг гамшгийг хэрхэн даван туулсан,
  • Уламжлалт арга ухааныг хэрхэн ашигласан талаарх туршлагаа хуваалцаарай.

Судалгааны үр дүнд:

  • Залуучуудын Үндэсний Тунхаг Бичиг (National Youth Statement)-ийг боловсруулж дотоодын болон олон улсын шийдвэр гаргах түвшинд хүргэнэ
  • Энэхүү тунхаг бичгийг Дэлхийн Залуучуудын Тунхаг Бичиг (Global Youth Statement)-д тусгаж, НҮБ-ын УАӨ-ийн тухай суурь конвенцын Талуудын Бага хурлын үеэр (COP30) Бразил Улсын Белем хотод танилцуулна
  • Урьдчилсан үр дүнг 2025 оны 6-р сарын 24-нд болох “LCOY Mongolia 2025” арга хэмжээний үеэр олон нийтэд танилцуулна

Судалгаанд оролцсоноор та 6-р сарын 24-нд НҮБ-ын төв байранд болох “LCOY Mongolia 2025” чуулганд оролцох хүсэлтээ илгээх боломжтой.

Санал өгөх холбоос: undp.ekotaspace.com/mongolia

#санал асуулга