BTS хамтлагийн Jin болон J-Hope нарын шинэхэн зургууд


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

BTS хамтлаг энэ сард 12 жилийнхээ ойг тэмдэглэх бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Festa” баяраа үргэлжлүүлэн тэмдэглэх гэж байна.

BTS нь жил бүрийн зургаадугаар сард, анхны дэбют хийсэн өдөр болох 6-р сарын 13-ныг тохиолдуулан, фенүүддээ зориулсан тусгай контентуудыг хүргэдэг уламжлалтай. Энэ жилийн зургадугаар сар онцгой бөгөөд бүх гишүүд цэргийн албанаасаа бүрэн чөлөөлөгдөж буй сар болж байна.

“Festa”-г угтан BTS хамтлаг цэргээс аль хэдийн гарсан хоёр гишүүнийхээ зургуудыг олон нийтэд дэлгэлээ. Эдгээр зургууд дээр Жин болон Жэй-Хоуп нар хар өнгийн хагас энгийн хувцастай, цэгцтэй бөгөөд царайлаг төрхөө гайхуулжээ.

Нөгөөтэйгүүр, RM болон V нар 6-р сарын 10-нд, Жимин болон Жонгук нар 6-р сарын 11-нд тус тус цэргээс халагдана. Харин хамгийн сүүлд алба хаасан SUGA нь 6-р сарын 21-нд цэргийн албаа дуусгах юм

#BTS #Jin #J-Hope