Жүжигчин Choi Jung Woo 68 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-05-28

“City Hunter”, “Doctor Stranger”, “The Legend of the Blue Sea”, “Master’s Sun” зэрэг бидний мэдэх маш олон кинонд тоглож байсан Өмнөд Солонгосын жүжигчин Choi Jung Woo 68 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.

Энэ тухай түүний агентлаг болох Bless Entertainment, “Жүжигчин Choi Jung Woo таалал төгслөө. Одоогоор үхлийн шалтгаан нь хараахан тогтоогдоогүй байна” хэмээн мэдэгдсэн юм.

Choi Jung Woo нь 1957 онд төрсөн бөгөөд 1975 онд буюу 18 настайдаа жүжигчний гараагаа эхэлж байжээ. Карьерынхаа хугацаанд 100 гаруй кинонд туслах болон гол дүрд тоглосон байна. Тэрээр сүүлийн хэдэн жил сэтгэл гутрал, сандрах эмгэгтэйгээ тэмцэж байсан аж.

Эх сурвалж: Koreaboo

#Choi Jung Woo