НҮБ-ын Нийгэмлэгийн зуны дадлагын хөтөлбөр зарлагдлаа


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2025-05-23

Монгол Улс дахь НҮБ-ын Нийгэмлэг ТББ нь 2025 оны 06 дугаар сарын 10-наас 09 дүгээр сарын 10-ны хооронд явагдах зуны дадлагын хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Хэрэв та:

  • Шинэ зүйлсэд суралцаж, өөрийн ур чадварыг нэмэгдүүлэх (төсөл дээр ажиллах, зохион байгуулалт хийх, бичгийн ур чадвар, багийн ажиллагаа гэх мэт)
  • Чадварлаг хамт олонтой хамтран ажиллах (нийгэмд чиглэсэн төслүүдийг 10+ жил хэрэгжүүлсэн салбар бүрийн манлайлагч залуус)
  • НҮБ болон НҮБ-ын Нийгэмлэгийн хөтөлбөр, үйл ажиллагаатай танилцаж, бодит хувь нэмэр оруулах
  • Хагас цагаар бие даан ажиллах боломжийг хайж байгаа бол уг хөтөлбөрийг сонирхоорой.

Хөтөлбөрт оролцсоноор:

  • НҮБ-ын Нийгэмлэгээс хэрэгжүүлж буй тогтвортой хөгжлийн төслүүдэд, дэлхий нийтийн хөтөлбөрүүдийн Монгол дахь хэрэгжилтэд бодит хувь нэмэр оруулна
  • Нийгэмлэгийн гишүүдтэй хамтран өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлнэ
  • Талууд тохиролцсон тохиолдолд дадлагын ажлыг сунган ажиллаж болно
  • Дадлагын ажилд тодорхой мөнгөн урамшуулал олгоно
  • Тодорхойлох захидал, сертификат олгоно

Хөтөлбөр 18 болон түүнээс дээш насны бүх хүнд нээлттэй ба дадлагын хүрээнд 7 хоногт дунджаар 8-15 цагийг тус хөтөлбөрт зарцуулах шаардлагатай. 2025 оны дадлагын хөтөлбөрт дараах ажил үүргийн чиглэлээр өргөдөл авч байна:

Сошиал медиа хариуцсан ажилтан-2

НҮБ-ын нийгэмлэгээс зохион байгуулж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны талаар сошиал медиа дээр мэдээлэл бүхий постер болон богино хэмжээний бичлэг бэлтгэн нийтлэх ажилд бүтээлч дадлагажигчаар ажиллах

Үндсэн чиг үүрэг:

  • Нийгэмлэгийн Facebook, Instagram дээр пост, постер, рийл зэргийг чиглүүлэгчийн дэмжлэгтэйгээр тогтмол бэлтгэж оруулах
  • Шаардлагатай тохиолдолд хөтөлбөр, үйл ажиллагааны зохион байгуулалтад биетээр оролцож мэдээ мэдээллийг дор бүр тэмдэглэн авч, зураг авалт хийх, пост бэлдэх

Тавигдах шаардлага:

  • Монгол хэлний найруулга зүйн ур чадвартай байх
  • Англи хэлний дунлаас дээш мэдлэгтэй бай
  • Өмнө нь сошиал медиа хариуцаж ажиллаж байсан туршлагатай байх
  • Canva эсвэл Adobe-ийн програмууд дээр сайн ажилладаг байх


Хөтөлбөрийн зохион байгуулагч-4

НҮБ-ын нийгэмлэгээс зохион байгуулж буй уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хүүхэд, залуучуудыг чадавхжуулж, дуу хоолойг нь үндэсний болон дэлхийн тавцанд хүргэх зорилготой хөтөлбөр, үйл ажиллагаа, төслүүдийн зохион байгуулалтын дадлагажигчаар ажиллах

Үндсэн чиг үүрэг:

  • Төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зохион байгуулалтын бэлтгэл хангах, зохион байгуулалтыг дэмжих
  • Шаардлагатай үед  зохион байгуулж буй хөтөлбөрөийн тухай мэдээ, нийтлэл бэлтгэх, судалгаа хийх

Тавигдах шаардлага:

  • Өмнө нь төсөл, хөтөлбөр төлөвлөж, хэрэгжүүлж байсан туршлагатай байх
  • Долоо хоногт 15-20 цаг ажиллах боломжтой байх

Өргөдлийг 2025 оны 6 дугаар сарын 8-ний 23:59 цаг хүртэл энэхүү Google Form-оор хүлээн авна. Мэйлээр ирсэн өргөдлийг хүлээн авахгүйг анхаарна уу.
https://forms.gle/BYZccCV4UEcXs8os5 

Өргөдлийг болон танилцуулах бичлэгийг монгол хэлээр ирүүлнэ үү. CV нь англи эсвэл монгол хэлээр байж болно.

Шалгарсан оролцогчдод 6 дугаар сарын 9-ны дотор имэйл хаягаар хоёрдугаар шатанд тэнцсэн эсэх хариуг хүргүүлэх тул мэйл хаягаа тогтмол шалгана уу. Хоёрдугаар шатанд шалгарсан хүмүүстэй цахим ярилцлага эсвэл ур чадвар шалгах даалгавар өгөх магадлалтайг анхаарна уу.

Тодруулах зүйл байвал: info@unamongolia.com хаягаар холбогдоно уу.

Эх сурвалж: НҮБ-ын нийгэмлэг

#зуны дадлагын хөтөлбөр