МУИС-ийн “Artemisia Art Club” нь оюутнуудын дотоод мэдрэмж, авьяас чадварыг бүтээлээр илэрхийлэх, зургийн соёлыг хүмүүст түгээх зорилготой байгуулагдаж байжээ. Тэд хичээлийн семестр бүрийн төгсгөлд өөрсдийн зурсан зургуудаар үзэсгэлэн гаргадаг уламжлалтай. Энэ удаад ч цоо шинэ хэв маягтай, гайхалтай бүтээлүүдээр үзэсгэлэнгээ нээжээ.
Үзэсгэлэн тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд, МУИС-ийн хоёрдугаар байрны ар талын задгай талбайд үнэ төлбөргүй зохион байгуулагдсан. Задгай талбайд зохион байгуулсан нь оюутан залуус, сурагч хүүхдүүд гээд бүхий л насны хэн ч үзэж болох боломжийг нээлттэй олгож байгаа юм.
Хичээл дуусах дөхсөн, бие даалт, шалгалтын ачаалал эд нэмэгдэж буй энэ үед үзэсгэлэнгээр зочилсон оюутнууд түр ч болов стрессээ мартаж, өнгө будгийн ертөнцөөр аялсан биз ээ. Зарим нэг нь зургийг ихэд ажиглан, бодлогошронгуй зогссон бол өөр нэг нь энэ мөчийг утсандаа буулган, дахин дахин зургийг нь дарж буй харагдана.
“Artemisia Art Club”-ийн хамт олон үзэсгэлэнгээ илүү сонирхолтой болгох үүднээс “Open Mic” арга хэмжээг зохион байгуулж, оюутнууд ч идэвхтэй оролцжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!