K-pop нь хамтлагуудаараа алдартай ч, сүүлийн жилүүдэд соло уран бүтээлчид нэр алдраа цуурайтуулж байна. Амжилттай дебют, чартыг тэргүүлсэн дуу, өвөрмөц хэв маяг, дүр төрх, харизм, хувь хүний онцлог гээд тэд дэлхий даяар олон сая хүнийг татаж байнна. Тэдний клипүүд YouTube дээр сая сая хандалт авч, зарим нь тэрбум гаруй удаа үзэгджээ.
1. GANGNAM STYLE — PSY [5.5 тэрбум удаа үзсэн]
PSY-ийн 2012 оны дэлхийг шуугиулсан “GANGNAM STYLE” бол өнөөг хүртэлх хамгийн домогт K-pop соло бүтээл юм. Дахин давтагдашгүй хэмнэл, алдартай "морь унах" бүжгээрээ дэлхий даяар танигдаж, YouTube дээр 1 тэрбум хандалт давсан анхны бичлэг болсон. Өнөөдөр 5.5 тэрбум хандалттай энэ дуу K-pop соло уран бүтээлийн түүхэнд хамгийн их үзсэн видео хэвээр байна.
2. GENTLEMAN — PSY [1.68 тэрбум]
“GANGNAM STYLE”-ийн дараа PSY 2013 онд "GENTLEMAN" дуугаараа эргэн ирсэн. Хэдий өмнөх бүтээлээ давахгүй ч, энэ дуу ч бас асар их амжилт олсон. Хөгжилтэй хэмнэл, PSY-ийн өвөрмөц өнгө аяс олон хүний таашаалд нийцсэн. 1.68 тэрбум хандалттайгаар хоёрдугаарт бичигдэж байна.
3. APT. — ROSÉ [1.62 тэрбум]
BLACKPINK-ийн Rosé нь Bruno Mars-тай хамтарсан “APT.” дуугаараа дэлхийг гайхшруулсан. 2024 оны аравдугаар сард цацагдсан энэ дуу ердөө зургаан сарын дотор 1.62 тэрбум үзэлттэй болж, гуравдугаар байрт жагсаж байна. Хөгжим, дуу, энгийн хэр нь сэтгэл татам клип зэрэг нь амжилтын гол шалтгаан болсон. “APT.” нь хамгийн хурдан 1 тэрбум үзэлттэй болсон K-pop соло бүтээлүүдийн нэг юм.
4. MONEY — LISA [1.1 тэрбум]
BLACKPINK-ийн Lisa 2021 онд “LALISA” цомгоороо соло дебют хийсэн ч, “MONEY” нь жинхэнэ хит болсон. Хип-хоп өнгө аяс, өвөрмөц бүжиг, хэмнэлтэй энэ дуу цахим ертөнцөөр шуугиулсан. 1.1 тэрбум гаруй үзэлттэйгээр дөрөвдүгээрт бичигдэж байна. Энэ дуу Lisa-г чадварлаг соло уран бүтээлч гэдгийг баталжээ.
5. SOLO — JENNIE [1 тэрбум]
"Like JENNIE" болон "Mantra"-ийн өмнө, 2018 онд BLACKPINK-ийн Jennie анхныхаа соло бүтээл “SOLO”-г гаргаж байв. YG-ийн охидын хамтлагаас хамгийн түрүүнд соло болсон тэрбээр фэнүүдийн хүлээлтэд бүрэн хүрсэн. Клип нь богино хугацаанд 1 тэрбум үзэлт авч, тавдугаар байрт бичигдэж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!