Хосоо олох, болзох зорилготой залуусын шоуны хоёрдугаар улирал дуусахад цөөхөн анги үлдээд байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдсан ангид Billy, Enky, Дөлгөөн, Буянт, Цэнд гэсэн таван оролцогч нэвтрүүлгийг орхиж, цаашдаа найман оролцогч шоуг үргэлжлүүлэхээр болж байгаа юм.
Yolo.mn сайтын уншигч та бүхэндээ зориулан өнөөдрийн нийтлэлээр оролцогч Enky буюу Н.Энхтөрийг онцлон сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлдлээ.
Ингээд Enky-ийн тухай сонирхолтой 10 баримттай танилцана уу.
1. Тайван, дөлгөөн аашаараа олны анхаарлыг татаад буй Н.Энхтөр нь одоо Хятад улсын Шанхай хотод ажиллаж амьдардаг.
2. Арван жилээ Нийслэлийн ЕБ-ын 18 дугаар сургуулийг дүүргэсэн бол их сургуулиа ШУТИС-ийг инженер мэргэжлээр сурч төгсжээ.
3. Чөлөөт цагаараа бокс тоглох дуртай.
4. Харин заримдаа шүлэг бичих сонирхолтой гэнэ.
5. Тэрээр оюутан байхдаа “Эх орны зүрх” сэдэвт англи хэлний улсын уран илтгэлийн тэмцээнд тэргүүлж, нэгэн сонинд ярилцлага өгч байжээ.
6. “Эрэгтэй хүн бие махбод, оюун санаа болон эдийн засгаар өсөн дэвжихэд цаг хугацаа шаардагддаг. Энэ бүгдийг бэлэн болгох гэж өдийг хүртэл синглэ явлаа” хэмээн өөрийнхөө ганц бие явж буй шалтгаанаа тайлбарласан байна.
7. Enky 2014 онд “Бөмбөг” гэх Монголын уран сайхны кинонд цагдаа залуугийн дүр бүтээж байжээ.
8. Н.Энхтөр, “Би ер нь бол байнга дурладаг. Дурлалаас бол айдаггүй. Дурлахаар бол бага зэргийн логик тархиа унтраагаад ерөнхийдөө мэдрэмжээ дагадаг. Тэрнээс бол нээх айх шаардлага байхгүй гэж боддог”
9. Тэрээр Шанхайд Англи охинтой 3 жил хамт амьдарч байжээ.
10. Түүний инстаграм хаяг @enkytt , одоогоор инстаграм хуудастаа 10.9 мянган дагагчтай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!