Хавар цагийн хамгийн том загварын цэнгүүн болох “Met Gala” эхэллээ. Жил бүрийн тавдугаар сарын хамгийн эхний долоо хоногийн даваа гарагт болдог уг наадам энэ жил “Superfine: Tailoring Balck Style” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
2025 оны “Met Gala”-д Jennie Chanel брэндийн хуучны загварыг сэргээсэн классик дүр төрхтэйгөөр оролцлоо. Тэрээр Chanel брэндийн захиалгаар урласан хар өнгийн смокинг маягийн даашинз, сувдан чимэглэл болон хар, цагаан өнгийн малгайгаар гоёжээ. Энэ нь түүний “Met Gala”-д оролцож буй гурав дах тохиолдол юм. Тэрээр 2023 оноос хойш оролцож байгаа билээ.
Түүний энэхүү хувцаслалтыг 1920 – 1930 оны Coco Chanel-ийн загвараас санаа аван бүтээжээ. Хөтлөгч түүнээс хамтлагынх нь эргэн ирэлтийн талаар асуухад “Blackpink in your area, бид эргэн ирлээ. Би эргэн ирэлтийнхээ талаар дэлгэрэнгүй хэлж чадахгүй ч, үнэхээр гайхалтай байх болно. Бид фенүүдтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.
Jennie-ийн араас Lisa “Met Gala”-д хүрэлцэн иржээ. Тэрээр гялалзсан торон хүрэм, боди хослол, хүзүүний зүүлт, цүнх зэрэг Louis Vuitton брэндээр гоён ирсэн ба уг ёслолд анх удаа оролцож байгаа юм.
“Met Gala”-ийн улаан хивсний ёслол Нью Йорк хотын цагаар тавдугаар сарын 5-ны оройны 18:00 цагаас эхэлсэн. Харин манай улсад тавдугаар сарын 6 буюу өнөөдөр өглөөний 6 цагт хүрч байгаа юм.
Эх сурвалж: Billboard, ELLE
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!