"Inside Out 2" нь нээлтээ хийснээс хойш ердөө 19 хоногийн дараа буюу энэ амралтын өдрүүдэд "Box Office"-ийн амжилтыг давж, дэлхийн хэмжээнд нэг тэрбум ам.долларыг хамгийн хурдан давсан хүүхэлдэйн кино болсон юм.
Диснейн театрын түгээлт хариуцсан дэд ерөнхийлөгч Тони Чемберс ням гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр "Бид энэ гайхалтай амжилтад хүрсэндээ туйлын баяртай байна. Энэ нь гайхалтай кино гэдгийг дахин нотолж байна" гэжээ.
Тус кино нь энэ оны хамгийн өндөр орлого олсон кино бөгөөд өнгөрсөн долдугаар сард нээлтээ хийсэн “Барби” киноноос хойш нэг тэрбум долларын орлого олсон анхны кино юм. Мөн "The Incredibles 2,", "Finding Dory", "Frozen" кино болон "Toy Story"-ийн сүүлийн хоёр анги зэрэг нэг тэрбум гаруй долларын орлого олсон Диснейн болон Пиксарын найман киноны эгнээнд зэрэгцэн ирлээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх