Shin Go Eun, Yoon Jong Hwa нар салсан тухайгаа зарлалаа


Т.Онон | YOLO.MN
2025-05-02

Өчигдөр Shin Go Eun өөрийн нөхөр Yoon Jong Hwa-тай хагас жилийн өмнө салсан тухайгаа зарлалаа. Тэд анх 2019 онд MBC-ийн “Bad Love” олон ангит киноны зураг авалтын үеэр танилцаж, 2020 онд үерхэж эхэлсэн бөгөөд 2021 оны тавдугаар сард гэрлэсэн билээ.

Shin Go Eun-ий мэдэгдэл:

"Сайн байцгаана уу, би бол Shin Go Eunн байна.

Энэ зурвасыг бичих үү, үгүй юу гэж их удаан эргэлзлээ. Гэсэн ч олон хүн сонирхож байгаа бөгөөд энэ миний амьдралын нэг хэсэг тул хуваалцах нь зүйтэй гэж бодлоо.

Бид гэрлээд гурван жилийг хамтдаа өнгөрүүлсний дараа бараг хагас жилийн өмнө тус тусын замаар явахаар шийдсэн. Бидний зан араншин, үнэт зүйлс маш их ялгаатай байсан бөгөөд хичээсэн ч үр дүнд хүрээгүй юм.

Бидэнд ерөөл өргөсөн хүмүүстээ ийм мэдээ дуулгаж байгаадаа маш их уучлалт хүсье!" гэжээ.

#Shin Go Eun #Yoon Jong Hwa