ФОТО: Энэ ЗУНЫ трэнд хувцас, гоёл чимэглэлүүд


Цаг үеийн онцгой нөхцөл байдал дэлхийн загварын чиг хандлагад хэрхэн нөлөөлж байгаа бол? Алдартай брэндүүд шоугаа цахимаар зохион байгуулж, гэрээсээ ажиллах хэв маяг нь шинэ загвар зохион бүтээгчдийг гарч ирэхэд ихээхэн нөлөөлсөн тухай Vogue онцолжээ.

Бид энэхүү нийтлэлдээ 2021 оны зуны трэнд хувцас загвар болон гоёл чимэглэлийг танилцуулахаар бэлдлээ.

1. “ХАР ЦАГААН” ИД ШИД

Загвар зохион бүтээгчид хар, цагаан өнгөний хослолыг бүх зүйлийн асуулт бас хариулт гэж тодорхойлдог.

2. БРАЛЕТТИЙН ШИНЭ ТӨРХ

1998 оны бралеттүүд эргэн ирлээ. Таныг хамгийн эмэгтэйлэг, халуухан харагдуулах загварууд...

3. “ГАЗАР ШҮРГЭМ”

Танд яг л тайзан дээр алхаж байгаа мэт мэдрэмж төрүүлэх хөнгөн материалтай урт, том даашинзууд яах аргагүй энэ зуны трэнд юм.

4. ӨРГӨН ӨМД

Бариу өмднөөс илүү өргөн өмд таныг загварлаг харагдуулах цаг ирж байна.

5. “НӨМРӨГ”

Та богино болон урт нөмрөгтэй загваруудаас сонгох боломжтой. Тэгээд бүр спорт загвартай ч байж болно шүү.

6. “ДИСКО”

Гялалзсан загварууд танд 80, 90-ээд оны мэдрэмжийг өгөх болно.

7. КОРСЕТ

Ямар ч үед таныг эмэгтэйлэг, нарийн бэлхүүстэй харагдуулах корсетийг энэ зуны загварт багтаажээ.

8. “ШУВУУНЫ ҮҮР”

Шувууны үүр адил торон, сүлжмэл даашинзуудыг танд санал болгож байна.

9. “ОЛОН ЯНЗЫН ЗУРААС”

Өргөн, нарийн, урт, богино гээд олон төрлийн зураасан хээтэй загварууд энэ зуны трэнд.

10. “ТАЙРЧ АВААД ХАДГАЛ”

Биеийн зарим хэсгийг ил гаргасан тайралт, ухлаадастай даашинзууд энэ зуны трэнд загварт багтжээ.

Үргэлжлүүлэн гоёл чимэглэлүүдийг танилцуулъя:

1. ТОРГОН АЛЧУУР

2. ЧИХЭР ШИГ ӨНГӨТЭЙ ГАР ЦҮНХ

3. ТЭГШ ӨНЦӨГТ НАРНЫ ШИЛ

4. АЛТЛАГ ЭЭМЭГ

5. ТОМ ХЭМЖЭЭТЭЙ ҮСНИЙ БООЛТ

6. ТОМ ХАВЧААР

Эх сурвалж: Vogue, Who What Wear

#Загвар #Гоо сайхан #Vogue #Зун