Хэдхэн хоногийн өмнө Blackpink хамтлагийн Lisa болон Maroon 5 хамтлагийн Adam Levine нарын хамтдаа байгаа зураг цахим орчинд цацагдсан билээ.
АНУ-ын Maroon 5 хамтлаг тун удахгүй “Priceless” дуугаа гаргах гэж байгаа бөгөөд эл дуунд Lisa хамтран ажиллаж байгаа юм. Үүнийгээ Maroon 5 инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Дэлхийн алдарт дуучид нэгдэн шинэ дуу гаргах гэж байгаад фенүүд, сонсогчдын дунд аль хэдийн хүлээлт үүсгээд эхэлжээ.
Maroon 5 хамтлаг сүүлд Jimmy Fallon-ийн “The Tonight Show” нэвтрүүлэгт оролцох үеэрээ удахгүй шинэ дуу гаргах гэж байгаа тухайгаа хуваалцсан байна. Мөн тус дуунд нэгэн шинэ хүн гарч ирнэ хэмээн мэдэгдээд байсан юм. Тэгвэл тэрхүү нууцлаг хүн нь Lisa байжээ. Одоогоор дуу хэзээ цацах эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Just Jared, Billboard
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!