ВИДЕО: Coldplay хамтлаг Rosé-тай хамтран APT дууг коверлон дууллаа


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Coldplay хамтлаг өнгөрсөн долоо хоногт Солонгос улсын Гоянг хотноо аялан тоглолтынхоо дөрөв дэх тоглолтыг хийлээ. Тоглолтын төгсгөлд тэд Rosé-г тайзнаа урин түүний хит болсон APT дууг хамтран дууллаа.

Энэхүү APT дууны ковер  нь Coldplay хамтлагийн гишүүн Chris дууны аяыг тоглож эхэлснээр Rosé алга ташилтаар угтагдан гарч ирсэн юм. Мөн тэд дуулж дуусмагц Martin дохио өгч дахин нэг удаа тоглосон нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөлөө.

Тэр орой Coldplay болон Rosé өөрсдийн цахим хуудсуудаар хамтран дуулж буй бичлэгээ цацжээ. Зарим хүмүүс Bruno Mars-ын  дуулдаг хэсгийг Coldplay дуулсанд шүүмжлэлтэй хандаж байсан ч ихэнх хүмүүс дэмжиж байв.

Өнгөрсөн аравдугаар сард цацагдсан APT дуу нь Billboard Hot 100 чартад №3-т бичигдэж, Billboard Global 200 чартыг 12 долоо хоногийн турш тэргүүлсэн.

Coldplay хамтлаг ойрын хугацаанд Kpop хамтлагуудтай хамтарсан хэд хэдэн дуугаа тоглолтууд дээрээ үзүүлээд байгаа билээ. Жишээлбэл:

  • Coldplay хамтлагийн тоглолтын нээлтээр Twice&Coldplay хамтлагийн хамтарсан дуу болох “We Pray”-г  дуулав.
  • Дөрөвдүгээр сарын 19-нд болсон гурав дахь тоглолтын үеэр Coldplay BTS-ийн Jin-ийг урин, хамтран дуулсан “The Astronaut” болон “My Universe”дуунуудаа хамт дуулсан юм.

Coldplay-ийн Kpop-той ойр байх шалтгаан нь хамтлагийн гишүүн Chris Martin-ы охины нөлөөгөөр эхэлсэн гэж NME-д өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Мөн “Бидний дууны хэв маяг, Kpop хоёрыг хольж, хоршуулах нь үнэхээр сонирхолтой хамтралууд болж байна.” гэж хэлжээ.

Coldplay энэ зун Лондон, Халл хотуудад үргэлжлүүлэн аялан тоглолтоо хийх гэж байна. Ташрамд дурдахад тэд  жижиг хөгжмийн тайзуудыг дэмжих үүднээс орлогынхоо 10 хувийг Music Venue Trust-д хандивлахаар болжээ.

Эх сурвалж: NME

#Coldplay #Rosé