Choi Si Hun, Ailee нар хуримаа хийлээ


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-04-22

Өмнөд Солонгосын алдарт дуучин Ailee болон бизнесмен, жүжигчин Choi Si Hun нар дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хуримаа хийлээ. Сөүл хотын Ганнам дүүрэгт болсон хуримын ёслолд тэдний гэр бүлийнхэн, найз нөхөд болон урлаг соёлын олон алдартнууд хүрэлцэн ирсэн байна.

Хуримын үеэр Ailee тансаг хар даашинзаар гоёж, нөхөртөө зориулан Beyonce-ийн “Love On Top” дууг өөрийн өнгө аясаар амилуулан дуулсан нь зочдын сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Мөн Baek Ji Young, Lee Mu Jin нар ч өөрсдийн хит дуугаа дуулж, баярыг уур амьсгалыг илүү нэмэгдүүлсэн байна. Хуримын дараа хосууд Дубай, Мальдив зэрэг улсад бал сараа тэмдэглэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Choi Si Hun, Ailee нар анх танилаараа дамжуулан танилцаж байсан ч болзох бодолгүй байсан гэнэ. Гэтэл тэд хурдан хугацаанд дотносож, үерхсэн талаар Ailee “BYOB” ток шоунд оролцох үеэрээ хэлсэн байдаг.

Ailee, “Бид зүгээр л хамтдаа цагийг өнгөрөөдөг байсан. Гэхдээ түүнтэй илүү их ярилцаж, түүнийг таньж мэдэх тусам ямар сайн хүн болохыг нь ойлгосон. Ингээд бид хоёулаа нэгэн зэрэг “Өө би энэ хүнд дурлачих шиг боллоо. Би энэ хүнтэй гэрлэнэ гэж бодож байна” гэж бодсон. Тийм болохоор би түүнтэй илүү танилцахаар шийдсэн” гэжээ.  

Тэдний анхны болзоо нь 2023 оны g.o.d хамтлагийн тоглолт байсан бөгөөд тэр үеэс л хайрын түүх нь эхэлжээ. Ингээд үерхэж байгаа гэдгээ зарласны дараахан удахгүй гэрлэнэ гэдгээ инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Choi Si Hun, “Нэг жилийн өмнө Yejin-ы тайзан дээрх тоглолтыг хараад би зүгээр л автчихсан. Түүнтэй хамт байх тусам улам гүн дурлаж, насан туршдаа хамт байхыг хүссэн. Yejin-г 12 жилийн турш дэмжиж ирсэн бүх хүмүүст талархъя. Амьдралынхаа гайхалтай эмэгтэйг хамгаалахад би бэлэн гэдгээ илэрхийлмээр байна. Та бүхнээс биднийг үргэлж дэмжээсэй хэмээн хүсэж байна” гэсэн юм.

Хуримын ёслолд тэдний дурсамжтай болзооны нэг хэсэг болох g.o.d хамтлагийн гишүүн Joon Park оролцжээ. Хосууд өнгөрсөн оны наймдугаар сард гэрлэлтээ батлуулсан гэдгээ мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж: Allkpop, Lifestyle Asia, Pinkvilla

#Choi Si Hun #Ailee