Тренд болоод буй Natal Chart гэж юу вэ?


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-04-22

Та зурхайд итгэдэг үү? Хэрвээ итгэдэг бол зөвхөн нарны ордоо мэдээд зогсохгүй "Natal Chart" буюу төрсөн цагийн зурхай гэж сонсож байсан байх. Харин сонсож  байгаагүй бол өнөөдрийн нийтлэлээр Natal Chart-ын талаар мэдээлэл хүргэх гэж байна.

Natal Chart гэдэг нь таны төрсөн цагт гаригууд яг хаана байрлаж байсныг харуулсан зурхайн зураглал юм. Нар, сар болон бусад гаригууд яг ямар ордод, ямар  байрлалд байсныг энэ зураглалаас харах боломжтой. Өөрөөр хэлбэл энэ нь таны дотоод ертөнцийн зураглал гэж хэлж болно.

Энэ нь юуг хэлж өгдөг вэ?

  • Нарны орд: Чиний гол зан чанар, эго
  • Сарны орд: Сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмж
  • Ассендант / мандах орд: Бусдын чамайг хардаг өнцөг
  • Буд гараг: Чиний ярих, бодох хэв маяг
  • Сугар гараг: Хайрын харилцаанд ямар хүн бэ?
  • Ангараг гара: Хүч, зориг, хэрхэн урам авдаг гэх мэт

Ерөнхийдөө Natal Chart гэдэг нь хувь хүний сэтгэл зүй, харилцаа хандлага зэргийг сонирхолтой байдлаар тайлбарлаж өгдөг оддын хэл юм. Мэдээж энэ нь 100% үнэн баттай биш ч, өөрийгөө илүү таньж мэдэн ойлгоход тусалж болох юм.

Мөн чартад ордог 12 байшин байх ба тэдгээр нь олон салбар (гэр бүл, найз нөхөд, карьер, мөнгө, хайр гэх мэт) дээр ямар нөлөөтэй байгааг хэлж өгдөг. Аспектууд гэх гаригууд хоорондын харьцаа ч маш сонирхолтой.

Тэгвэл Аспектууд гэж юу вэ?

Гаригууд бие биетэйгээ ямар хэв маягаар харилцаж байгааг хэлдэг. Жишээ нь:

  • Trine (120°): эерэг урсгал, авьяас
  • Square (90°): сорилт, хүчтэй энерги
  • Opposition (180°): эсрэг хүч, тэнцвэр
  • Conjunction (0°): хүчийг нэгтгэх, нэгдэл.

Хэрхэн өөрийнхөө Natal Chart-ыг үнэгүй мэдэх вэ?

Үүнийг мэдэхийн тулд таны төрсөн он, сар, өдөр, цаг хэрэгтэй. Эдгээр дөрвөн зүйлийг мэдсэн байхад олон үнэгүй веб сайтууд бий. Тэдгээрээс үнэн зөв мэдээлэл хүргэдэг 5 веб сайтыг санал болгож байна.

https://cafeastrology.com/: Англи хэлээр дэлгэрэнгүй тайлбар хүргэнэ.

https://www.astro.com/horoscope:  Мэргэжлийн түвшний график гарган тайлбар хүргэнэ.

https://www.costarastrology.com/: Утасны апплекейшн загвартай учир хэрэглэхэд илүү амар

https://www.astro-seek.com/:  Нарийн дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх

Эх сурвалж: Astro chart

#Natal Chart