Аливааг бие даан сурахад жинхэнэ мэдлэг үлддэг. Өөрийн гэсэн хобби, сурах хүсэл тэмүүлэлтэй байх сайхан. Ингээд “Бидний сурсан түүх” цуврал нийтлэлийн энэ удаагийн дугаарт гар урлал сонирхогч Сарангоог онцолж байна
Зургаан жилийн өмнө утас зүү нийлүүлж үзээд өөрийгөө жижиг чимхлүүр зүйлд дуртай, ур дүйтэй гэдгээ мэдэж хоббигоо болгосон. Ийн сонирхлоороо гар урлалын бүх төрлийг туршсаны эцэст сүлжмэл, нэхмэлд илүү чамбайрч эхэлсэн. Би яг нэг жил гар урлалын энэ төрлөөр дагнаж, үндсэн ажлаа болгож давхар бусадтай хуваалцаж, санаа өгөх үүднээс Thelarkspace инстаграм хаягийг хөтөлж яваа. Гар урлал бол маш өгөөжтэй сонирхлуудын нэг. Өөрийн амьдарч буй орчноо хүссэнээрээ тохижуулж, гоёж чимэглэн таашаадаг ертөнцөө бүрдүүлэх боломжтой. Мөн ижил сонирхолтой хүмүүстэйгээ хүрээлэл үүсгэснээр ахуйн бүхий л зүйлс утга учиртай санагдаад зогсохгүй өөрөө хүсвэл жижиг бизнес ч эхлүүлж болно.
Нэг бүтээл хийхэд зарцуулах захиалгаасаа хамаараад өөр өөр. Малгай бол хоёроос гурван цаг, аксесуар деталь ихтэй захиалгад таваас зургаан цаг зарцуулна. Өөр том бүтээлүүд бол олон хоног шаардлагатай.Одоогоор би нэхмэл малгай, цүнх, popsockets зэрэг бүтээгдэхүүнүүд хийдэг. Цаашид гар сүлжмэлийн машин дээр ноос ноолууран хувцас хийх төлөвлөгөөтэй байгаа. Сүүлийн үед гар урлалыг хоббигоо болгох залуус олширсон. Монголд гар сүлжмэлийн хэрэглэгдэхүүн зардаг газрууд ч олноороо нээгдсэн. Үүнээс санал болгох дэлгүүрүүд гэвэл:
Гар сүлжмэлийн утаснууд дотроо акрил,ноос,коттон,ангор,мохайр гэх мэт маш олон төрөлтэй. Өөрийнхөө хийх бүтээлд зориулаад тохирох утсыг нь дэлгүүрийн худалдааны зөвлөхтэй ярилцаж авах нь илүү тохиромжтой.
Гар урлал хүнд тайван байдлыг бэлэглэж, төсөөлөх чадварыг хөгжүүлж, тэвчээр суулгадаг. Мөн амьдралын ашиггүй өнгөрдөг цаг хугацааг нөхдөг төгс хамтрагч. Автобусанд түгжирч, хэн нэгнийг хүлээж суухдаа утсаа ухахын оронд юмаа нэхэж болно. Мөн интроверт хүнд олны дунд их хань болдог шүү. Миний ижил сонирхолтой хүмүүсээс ялгарах давуу тал бол онцлох загваруудаа улирлаар нь гаргаж, зураг авалт, материалын чанар, хүнд хүргэх байдал зэргийг орхигдуулалгүй авч явахыг хичээдэг.
Анх ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олох гэж нэхмэл хийж эхэлтэл захиалагчдаас эерэг сэтгэгдэл, урмын үгс их ирсэн. Үүнд урамшиж би нэхмэлээ тууштай хийхээр шийдсэн. Бүтээгдэхүүний загвар гаргах, sample хийх, зураг авалт, сошиал хаягаа хөтлөх,захиалагчтайгаа ярилцах, хүлээлгэн өгөх бүх процессыг ганцаараа хийдэг. Энэ бүх шат дамжлагадаа түүртэлгүй таатай мэдрэмж авах хэрэгтэй. Тиймээс гар урлал дээр төвлөрч үндсэн ажлаасаа гарсан. Одоогоор гар сүлжмэлийн машин ашиглаж сурч байна. Сүлжмэл эдлэл нь арчилгаа, хийц гээд бүх талаараа олон зүйлсийг судлах шаардлагатай болдог учир хугацаа шаардсан ч тууштай үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Мөн гар сүлжмэл хийж сурах хүсэлтэй хүмүүст зориулаад энэ зун онлайн курс эхлүүлж байгаа. Энэ курсээ олон төрлөөр цаашид өргөжүүлэх хүсэл бий. Одоо үед ажил,хичээлийн хажуугаар ямар нэг хоббитой байх нь амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй мэт санагддаг.
Нэхмэл хийж эхлэхийг хүсдэг бол зүгээр л дэлгүүр ороод зүү,утас аваад хийхийг хүссэн зүйлийнхээ талаар youtube tutorial үзэх хэрэгтэй. Анх авч байгаа нэхмэлийн утас хэт нарийхан байх нь сүлжмэлийн хээ,яаж хийж байгаа учир нь олдохгүй хэцүү санагдаж магадгүй юм тэгэхээр үл ялиг бүдүүн утас түүндээ таарсан нэхмэлийн зүү аваад шууд л хийгээд эхлээрэй
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх