Жастин ба Хейли Биберийн зохион байгуулсан Coachella-ийн үдэшлэг нь наадмын эхний амралтын өдрүүдийн хамгийн шуугиантай шөнө болж, Леонардо ДиКаприо, Кайли ба Кендалл Женнер, Тоби Магуайр зэрэг алдартнууд оролцсон оддын цугларалт болсон юм.
Хосууд Red Bull Mirage гэх Coachella-ийн хамгийн шинэлэг, тансаг байгууламжийг дөрөвдүгээр сарын 11-ны бямба гарагт бүрэн түрээслэн, зөвхөн тусгай зочдод зориулсан хаалттай үдэшлэг зохион байгуулсан бөгөөд шөнөжингөө үргэлжилжээ.
Red Bull Mirage бол тайзны яг эсрэг талд байрлах, нийт 20,000 м.кв хэмжээтэй, пирамид хэлбэрийн байгууламж бөгөөд олон нийт 21:00 цагт гарч дууссаны дараа тусгай зочдын үдэшлэг шөнийн 00:00 цагт эхэлсэн байна. Яг тэр үед гол тайзан дээр Лэди Гага тоглож байлаа.
Жастин Бибер 01:30 цаг орчим ирж, харин Хейли үдэшлэгт хүлээн авагчийн үүрэг гүйцэтгэж, өөрийн гарын коктейль болох “Glazed Margarita” болон “SKYBEAM Red Bull Vodka” зэргийг танилцуулсан байна.
Энэ үнэхээр жинхэнэ оддын үдэшлэг болсон ба Тейт МакРэй, Yeat, Жастин Скай, Alix Earle, The Kid LAROI, мөн ДиКаприо, Магуайр нар ч хүртэл ирсэн байжээ.
Red Bull Mirage-ийн арга хэмжээ 02:00 цагт өндөрлөсний дараа ч Жастин ба Хейли нар Travis Scott-ийн тоглолтод VIP маягаар оролцож, Lori Harvey болон The Kid LAROI зэрэг ододтой хамт үзэгдсэн байна.
Өдөр нь ч мөн Red Bull Mirage-д алдартнууд цугларсан байв. Cardi B, BLACKPINK-ийн Lisa, Charli D’Amelio нар тухайн өдөр тэнд үзэгдсэн бол шөнө нь Coco & Breezy, Kaleena Zanders, болон The Martinez Brothers нар DJ сетүүдээ тоглосон байна.
Байгууламжийн хоёрдугаар давхар нь уран бүтээлчид болон салбарын төлөөлөгчдөд, харин дээд давхар нь зөвхөн VIP зочдод зориулагджээ.
Эх сурвалж: People
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!