Монгол, Франц хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх "Франц хотхон" арга хэмжээ энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
Энэхүү арга хэмжээний үеэр Франц улстай холбоотой дипломат, боловсрол, соёлын байгууллагууд, бизнес, худалдаа, аялал жуулчлалын компаниуд өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ танилцуулж, сонирхолтой үзэсгэлэн гаргахын зэрэгцээ та Францын алдартай хоол, амтат нарийн боовнуудыг амтлах боломжтой.
Францын хоол, соёл, бизнес, урлагийг нэгэн дор мэдрэх "Франц хотхон" арга хэмжээ франц урлаг, соёлын үзүүлбэрүүд явагдана.
ФРАНЦ СОЁЛЫН ХӨТӨЛБӨР:
04/17-ны Пүрэв гараг
18:00 цагаас Сүхбаатарын талбайд
Франц хэлтнүүдийн уулзалт "Кэбэк үдэш"
04/19-ний Бямба гараг
14:00-17:00 Монгол-Францын төв
Micro-Folie "ART" сэдэвт үзвэр
VR төхөөрөмжтэй аялах
04/26-ны Бямба гараг
17:00 Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
Кармен дуурь
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!