“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирал үзэгчдэд хүрч байгаа билээ. Нэвтрүүлгийн есдүгээр ангид гурван шинэ оролцогч нэмэгдсэнээс хамгийн их анхаарал татаж буй хүн бол Номиндарь буюу Номи юм. Үзэсгэлэнтэй төрх, ялдамхан инээмсэглэлээрээ олон үзэгчдийн хайрыг татаад буй түүний талаар сонирхолтой 12 баримтыг танилцуулж байна.
1. Ш.Номиндарь нь 1996 оны арваннэгдүгээр сарын 11-нд төрсөн, хилэнцийн орд. Одоо 29 настай.
2. 10 гаруй жилийн турш БНСУ-д амьдарч байгаа тэрээр солонгост Shin Yurim гэсэн нэрийг ашигладаг. Харин найзууд, ойр дотны хүмүүс нь Номи хэмээн дууддаг гэнэ. Номи өөрийгөө инфлюсер хэмээн тодорхойлсон.
3. Ш.Номиндарь нь Бусаны Гадаад хэлний их сургуулийг нарийн бичиг болон татвар чиглэлээр суралцаж төгссөн хэдий ч мэргэжлээрээ ажилладаггүй. Мөн Тайланд улсад онгоцны үйлчлэгч мэргэжлээр суралцсан байна. Дунд сургуульдаа Нийслэлийн 13-р сургуульд суралцжээ.
4. 2020 оноос эхлэн “On Mood” гэх онлайн дэлгүүрийг ажиллуулж байгаа юм. Онлайн дэлгүүрийн инстаграм хуудасны нэр нь @on.mood_
5. Номи 165 см өндөртэй, 50кг жинтэй. Тэр Өмнөд Солонгосын алдарт дуучин Jaypark болон Blackpink хамтлагийн Jennie нарын үнэнч фен.
6. Зураг авах сонирхолтой, модель хийх дуртай. Ихэвчлэн гоо сайхны брэндүүдтэй хамтран ажилладаг.
7. Цасан цагаан мэт үзэсгэлэнтэй тэрээр хорвоод мэндлэхдээ ихэр хувь тавилантай төржээ. Түүний ихрийг Оюундарь гэдэг бөгөөд гурван жилийн өмнө хуримаа хийж, хүүхэдтэй болсон байна.
8. Амралтын өдрүүдэд байгалийн сайхныг мэдэрч амрах дуртай. Боломж нь гарвал Европын улсууд руу аялахыг хүсдэг.
9. Тэрээр 2017 оноос эхлэн youtube хуудастаа идэвхтэй бичлэг оруулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 75 мянга гаруй дагагчтай. Youtube сувагтаа ихэвчлэн өдөр тутмын влог, арьс болон үс арчилгаа, хувцаслалт, бүжиг, makeup бичлэг оруулдаг байна. Түүний бичлэгийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
10. Хосын харилцаанд нөгөө талаа таалагдахгүй байгаа зүйлийг нь засаж, өөртөө тааруулах гээд байдаг сул талтай. Таалагдаж байгаа залуугаа 5 секундээс удаан ширтэж өөрийгөө илэрхийлэх нь түүний хайрын хэл. Мөн дулаахан инээмсэглэлтэй, өөрийг нь хүндэлдэг, өөрийнхөөрөө байдаг, өндөр залууд татагддаг аж. Харин хараал хэлдэг, уураа барьж чаддаггүй залууд дургүй гэнэ.
11. Намрын өнгө буюу бор, шаргал өнгөнд илүү дуртай.
12. Түүний инстаграм хаяг нь @yxxrxx , инстаграм хуудастаа 54 мянган дагагчтай.
Шинэ оролцогч болон ирсэн түүнийг цаашдаа ямар сорилт, гэнэтийн учрал, сэтгэл догдлуулам мөчүүд хүлээж байгаа бол? Одоо бид харах л үлдлээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!