Суралцахад тохиромжтой цагууд

Б.Саранчимэг | YOLO.MN
2024-04-09

Та өглөөний эртэч болжмор уу, шөнийн шар шувуухай юу? Энэ нь таны өдрийн аль цагт илүү эрч хүчтэй, үр бүтээмж өндөртэй байгаагаар нь ангилан авч үзнэ.  

Өглөөний эртэч болжмор бол орой эрт унтаж, өглөө эрт босдог. Өглөөгүүр маш эрч хүчтэй. Өдөр болон оройн цагаар арай бага эрч хүчтэй, олон цагаар сэрүүн байхаар ядарсан мэдрэмж төрдөг хүмүүсийг хэлнэ. Харин шөнийн шар шувуу бол оройтож унтдаг, өглөө эрт босох дургүй хүмүүс. Тэдний хувьд орой бол хамгийн зөв цаг бөгөөд тэд шөнийн цагаар илүү эрч хүчтэй ажилладаг. 

Өглөөний эртэч болжмор болон шөнийн шар шувуухайн өдрүүд харилцан адилгүй. Тэдний суралцах арга барил, тохиромжтой цаг нь өөр өөр. Тэгвэл тэдний суралцахад хамгийн тохиромжтой цаг хэзээ вэ? 

Өглөөний эртэч болжмор 

Үүрийн цаг (04:00 – 07:00) 

Үүрийн дөрвөн цагаас долоон цагийн хооронд юм цээжлэхэд хамгийн тохиромжтой. Тиймээс эртэч болжморууд маань цээжлэх ёстой зүйлс болон чухал шалгалтад орохын өмнөхөн үүрээр босож унших нь үр дүнтэй.   

Өглөө (07:00 – 12:00) 

Өглөө хүний тархи сэргэг тул цээжлэхэд хялбар байдаг. Өглөөний долоон цаг бол тэдний хувьд хамгийн сайн цаг. Энэ үед тэд эрч хүчээр дүүрэн байдаг тул шинэ сэдэв, нарийн төвөгтэй ажлууд, ойлгогдохооргүй хэцүү зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэн ажиллах хэрэгтэй. 

Өдөр (12:00 – 16:00) 

Өдрийн цаг бол эртэч болжморуудын хувьд хийсэн зүйлээ нэгтгэн дүгнэхэд тохиромжтой үе. Өдрийн хоолоо идэх, богино завсарлага авах, дасгал хөдөлгөөн хийсний дараагаар хийсэн зүйлээ эргэн санаж, дүгнэвэл үр дүнтэй.  

Орой (16:00 – 21:00) 

Оройн цагаар ажлаа хийх нь илүү тайван байдаг тул мэдээллийг хянаж, багаар ажиллаж илүү чөлөөт даалгавраа хийхэд үр бүтээмж өндөр байна.  

Оройн 21 цагаас хойш эртэч болжморуудын хувьд ажиллах эрч хүчгүй болж, амрах цаг нь болдог. 

Шөнийн шар шувуу  

Шөнийн шар шувуухайнууд өглөө, өдөр гэхээсээ илүүтэй шөнөөр ажлаа хийхийг илүүд үзнэ. Өдрийн цагаар яаж ч хичээгээд хийж чадахгүй байсан ажил, бие даалт, тоо бодлогоо шөнийн цагаар төвөггүйхэн хийж чадна. Шөнөөр ажиллах нь тэдэнд илүү үр өгөөжтэй.  

Шөнө (21:00 – 00:00) 

Шар шувуухайнуудын хувьд 21 цагаас хойш ажил, хичээлээ хийхэд анхаарал нь төвлөрч гүйцэтгэл сайтай байдаг. Шөнийн цагаар анхаарал сарниулах зүйл бага, амар тайван орчин нь тэднийг ажлаа сайн хийхэд нь тусалдаг. Энэ үед хянах, нэгтгэн дүгнэх, эргэцүүлэн бодох, бүтээлч ажлуудаа хийх нь үр дүнтэй.  

Шөнө дунд (00:00 – 03:00)  

Шөнө дундын цагт хүмүүс унтаж амрах ёстой байдаг шүү дээ. Гэхдээ заримдаа яг энэ цагт хичээлээ хийх нь үр бүтээмж өндөр байх нь бий. Шинэ санаа олох, төлөвлөгөө гаргах зэрэг бүтээлч ажлаа хийхэд үр дүнтэй.  

Шөнийн цагаар илүү төвлөрч хичээлээ хийдэг гээд байнга шөнөөр суух нь нойр болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй шүү. Тиймээс аль болох өөрийнхөө суралцах арга барил, цагаа зөв тодорхойлж ажиллаарай.  

#нийтлэл