Б.Нацаг: Хүнийг чин сэтгэлээсээ хайрладаг, санаачилгатай эмэгтэйд татагддаг


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-04-10

Долоо хоног бүр хүлээлт үүсгэж, үзэгчдийн дунд багагүй шуугиан дэгдээгээд буй “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоу нэвтрүүлэг анги нэмэгдэх тусам л илүү сонирхолтой болж байна. Yolo.mn энэ удаагийн нийтлэлдээ тус нэвтрүүлгийн оролцогч, үзэгчдийн хамгийн ихээр сонирхлыг татаад буй Б.Нацагийн тухай нийтлэлээ бэлтгэлээ.

Ингээд түүний тухай сонирхолтой 10 баримттай танилцана уу.

1. Б.Нацаг нь 23 настай бөгөөд нэвтрүүлгийн хамгийн залуухан оролцогчдын нэг юм.

2. Түүнийг Монгол Улсын 25 дах ерөнхий сайд асан С.Баярын хүү гэдгээр нь Монголчуудсайн мэднэ. С.Баяр дөрвөн охинтой. Харин ууган охиноосоо төрсөн хүү Нацагийг өөр дээрээ авч нэрээрээ овоглон аав, хүү болжээ.

3. 2019 онд Английн “MILLFIELD” сургуульд суралцаж төгссөн. Дараа жил нь буюу 2020 онд МУИС-д суралцаж байсан ч удалгүй гадаад улсыг зорьжээ. Одоо Австрали Улсын Сидней хотод пиар/олон нийттэй харилцах мэргэжилтэн/, сэтгэл судлалын чиглэлээр суралцдаг.

4. Чөлөөт цагаараа хананд авирах, усанд сэлэх, цанаар гулгах зэрэг төрөл бүрийн спортоор хичээллэх дуртай бөгөөд өсвөр насандаа Монголын хөлбөмбөгийн U19 шигшээ багт тоглож байжээ. Харин 2022 оноос “Bavarians FC” багт довтлогчийн үүрэгтэй тоглож байна.  

5. Тэрээр хэдхэн жилийн өмнө хошин урлагийн жүжигчин Хүрэлхүүгийн бага охин Х.Сүрэнтэй үерхэж байсан. Бас нөлөө бүхий улстөрчийн бага охинтой үерхэж байжээ. 

6. Нэвтрүүлгийн танилцуулгын үеэр Б.Нацаг, “Хүнд дурлахаараа жаахан хүүхэд шиг болдог, биеэ бариад их хичээгээд байдаг” хэмээн өөрийгөө тодорхойлсон. Харин “Хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг, сэтгэлтэй, санаачилгатай” эмэгтэйд татагддаг гэнэ.

7. Дуу дажгүй сайн дуулчихдаг, гитар ч тоглодог чамгүй авьяаслаг залуу гэдгээ нэвтрүүлгийн “Урлагийн үзлэг” хэсэгт батлан харуулсан билээ.

8. Б.Нацаг нэвтрүүлгийн тавдугаар ангид шинэ оролцогч болон ирсэн хэдий ч хурдан хугацаанд оролцогчидтой дотносож чадсан. Шоуны дундуур зохиогдсон дуу таах тэмцээнд тэргүүлж, олон жил крашлаж байсан бүсгүйгээ хоёр ч удаа болзоонд дагуулаад явсан. Үүнийг нь харсан үзэгчид түүнийг “Үнэнч залуу” хэмээн тодорхойлоод байгаа юм.

9. Түүний инстаграм хаяг нь @natsagb , нэвтрүүлэгт орохоос өмнө 6 мянган дагагчтай байсан ч одоо 46.9 мянга болтлоо өсжээ.

10. Оролцогчдын дунд насаар бага ч гэлээ, түүний хандлага, төлөвшсөн байдал, өөрийгөө илэрхийлэх чадвар нь бусад оролцогчдоос дутах зүйл байсангүй. Харин ч даруу төлөв байдал, цэгцтэй яриа, үнэнч зан нь үзэгчдэд таалагдаж, эерэг сэтгэгдэлтэй байгаа юм.

Ингээд нийтлэлийнхээ төгсгөлд түүний санал болгож буй таван дууг сонирхуулъя.

  1. Jungle – Heavy, California

  1. Goodvibes Sound – Stay For One More Night

  1. LEON – Lift You Up

  1. Lady Gaga, Bruno Mars – Die With A Smile

  1. Sade – Paradise

#Тэнгисийн эрэг дээрх 24/7 #Нацаг