"Moon Lovers: Scarlet Heart Ryeo" кино нь к-драма сонирхогчдын дунд хамгийн алдартай бүтээлүүдийн нэг яалт ч үгүй мөн билээ. 2016 онд анх SBS сувгаар гарч байсан энэхүү түүхэн цуврал нь энэ жил 9 жилийн ойтойгоо золгож байна. Энэхүү кино нь олон алдартай жүжигчдийг тоглуулснаараа онцлогтой бөгөөд туслах дүрүүдэд тоглосон жүжигчид ч бас удалгүй алдартай болцгоосон билээ. Энэ гайхалтай жүжигчдийн бүрэлдэхүүнийг эргэн санаж, шоу анх гарснаас хойш бараг арван жилийн хугацаанд юу хийж байсныг харцгаая.
IU
IU нь 21-р зууны охин Го Ха Жиний дүрийг бүтээсэн бөгөөд тэрээр 10-р зууны Хэ Сүгийн биед очдог. 2018 онд "My Mister" кинонд Ли Жи Ан-ы дүрээр үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Үүний дараа "Hotel Del Luna" (2019), "Broker" (2022), "Dream" (2023) зэрэг кино, драмуудад тоглосон. Сүүлд "When Life Gives You Tangerines" (2024) хэмээх түүхэн романтик кинонд тоглож, жүжигчний ур чадвараа дахин батлан харуулаад байна.
Ли Жүн Ги
Ли Жүн Ги нь дөрөвдүгээр ханхүү Ван Согийн дүрийг бүтээсэн. "Moon Lovers"-ийн дараа "Criminal Minds" (2017), "Lawless Lawyer" (2018) зэрэг кинонд тоглосон. 2020 онд "Flower of Evil" кинонд бас нэгэн дүрийг бүтээж, 2022 онд "Again My Life" кинонд тоглосон. Сүүлд "Arthdal Chronicles 2" (2023) кинонд оролцсон байна.
Кан Ха Ныль
Наймдугаар ханхүү Ван Үг-ийн дүрийг бүтээсэн Кан Ха Ныль нь "Moon Lovers"-ийн дараа "Midnight Runners" (2017) кинонд цагдаагийн оюутны дүрийг бүтээсэн. Цэргийн алба хаасныхаа дараа тэрээр 2019 онд "When the Camellia Blooms" кинонд тоглож, олон шагнал хүртээд амжсан. 2022 онд "The Pirates: The Last Royal Treasure" кинонд, мөн "Curtain Call" (2022) драмд тоглосон. 2024 онд "Squid Game" цувралын 2-р улиралд оролцож, 2025 онд гарах 3-р улиралд мөн тоглохоор болсон гэдгээ мэдэгдсэн билээ. Мөн 2025 онд "Tastefully Yours" романтик, инээдмийн кинонд тоглохоор төлөвлөж байна.
Нам Жү Хёк
13-р ханхүү Ван Бэк Агийн дүрийг бүтээсэн Нам Жү Хёк нь "Weightlifting Fairy Kim Bok Joo" (2016), "Bride of the Water God" (2017), "Start-Up" (2020) зэрэг кинонд тоглож, нэр хүндээ өсгөсөн. 2022 онд "Twenty Five, Twenty One" кинонд тоглож, үзэгчдийн хайрыг татсан. Сүүлд "Vigilante" (2023) кинонд тоглож, одоо "East Palace" хэмээх түүхэн аймшгийн кинонд тоглохоор ажиллаж байна.
Бён Ү Сок
"Moon Lovers" кинонд богино хугацаанд гарсан Бён Ү Сок нь дараа нь "Flower Crew: Joseon Marriage Agency" (2019), "Record of Youth" (2020) зэрэг кинонд туслах дүрүүдийг бүтээсэн. 2022 онд "20th Century Girl" кинонд, мөн "Strong Girl Namsoon" (2023) кинонд эсрэг талын дүрд тоглосон байна. 2024 онд "Lovely Runner" кинонд гол дүрийг бүтээж, олон шагнал хүртсэн. Харин 2025 онд "Wife of a 21st Century Prince" кинонд IU-тай хамтран тоглохоор болоод байгаа аж.
Бэкхён (EXO)
10-р ханхүү Ван Ыний дүрийг бүтээсэн EXO хамтлагийн Бэкхён нь "Moon Lovers" киноны дараа "Master Key" (2017), "Five Cranky Brothers" (2019) зэрэг телевизийн шоунд оролцсон. Одоогоор шинэ драмд тоглоогүй байгаа ч түүний жүжигчний авьяасыг дахин дэлгэцнээ харахыг фенүүд нь тэсэн ядан хүлээж байна.
Жин Ки Жү
Шэ Рёнгийн дүрийг бүтээсэн Жин Ки Жү нь "Misty" (2018) кинонд туслах дүр бүтээсний дараа "Come and Hug Me" (2018) кинонд анхны гол дүрээ бүтээсэн. Үүний дараа "The Secret Life of My Secretary" (2019), "From Now On, Showtime!" (2022), "My Perfect Stranger" (2023) зэрэг кинонд тоглосон бөгөөд сүүлд "Undercover High School" (2024) кинонд багшийн дүрийг бүтээсэн.
Кан Хан На
Хатан хаан Ён Хвагийн дүрийг бүтээсэн Кан Хан На нь "Just Between Lovers" (2017), "Familiar Wife" (2018), "Start-Up" (2020) зэрэг кинонд тоглож, өөрийн жүжигчний ур чадвараа харуулсан. Тэрээр 2022 онд "Bloody Heart" кинонд гол дүр бүтээж, KBS Drama Awards-аас шилдэг хосын шагнал хүртжээ. Үүнээс гадна 2023 онд "Frankly Speaking" кинонд сэтгүүлчийн дүрийг бүтээсэн.
Сохён (SeoHyun)
Сарны хосуудад Ү Хийгийн дүрд тоглосон нь түүний анхны дүр байсан бөгөөд түүний жүжиглэлтийг үзэгчид ихэд сайшааж байсан. "Moon Lovers" киноны дараа тэрээр “The Good Thieves”-д мөрдөгчийн дүр, “Private Lives”-д луйварчин, “Jinxed at First”-д ирээдүйг хардаг эмэгтэйн дүрийг тус тус бүтээсэн.
Саяхан “Song of the Bandits”-д тоглосон бөгөөд Сео Хён нь энэ жил “The First Night With the Duke” кинонд эргэн ирэх болно. Мөн тэрээр “Holy Night: Demon Hunters” нэртэй шинэ кинонд тоглохоор бэлтгэж байна.
Сарны хосууд драма нь одоо ч олон үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшсон, мартагдашгүй цувралын нэг хэвээр үлдсээр байна. Энэ кинонд тоглосон жүжигчид маань бүгд өөр өөрийн салбарт амжилт гаргаад амжжээ.
Зарим нь дэлхийд танигдсан алдартнууд болж, зарим нь шинэлэг, содон дүрүүдээрээ үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа нь үнэхээр бахархмаар. Өнгөрсөн хугацаанд биднийг гуниглуулж, догдлуулж, хайрлуулж чадсан тэдгээр жүжигчдийн дараагийн ямар дүр, ямар шинэ бүтээл биднийг гайхшруулахыг тэсэн ядан хүлээж байна.
Эх сурвалж: soompi
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!