Контент бүтээгчид цугларах “ContentCon 2025” арга хэмжээ болно


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-04-09

ContentCon арга хэмжээнд ахмад креаторууд, хэвлэл мэдээллийн салбарын хүндэт эрхмүүдээс авхуулаад шинэ үеийн залуу бүтээгчид, сэтгүүлчид, мэргэжилтнүүдийг нэг дор цуглаж хэзээ ч интернэтээс хайгаад олохгүй мэдлэг, бодит туршлагыг хуваалцах гэж байна.

Энэхүү арга хэмжээнд ирснээр  олон салбарын шилдэг контент бүтээгчид, Монголын медиа салбарын ирээдүйг тодорхойлж яваа мэргэжилтнүүдээс google-ээс ухаад, chatgpt-ээс асуугаад олохгүй бодит туршлагыг сонсох, контент карьераа эхлүүлэх, аль хэдийн бий болсон мэргэжлийн ур чадвараа сайжруулах, шинэ бизнес хамтралуудыг хөгжүүлэх боломжтой.

Монголын комик, шог зураг, анимейшний салбарт амжилттай яваа хүмүүсээс gulugun muujgai-гийн бүтээгч А.Түвшинтөр, mvmvsaymvv-гийн бүтээгч Г. Алтаншагай, шог зураач Н.Эрдэнэбаяр нар ирнэ. Мөн бусад ирэх зочдыг доор жагсаав. 

  • Б.Дашдондог /The HU/
  • Б.Одбаяр /Brainstorm/
  • Ц.Анхбаяр /Lemon Press/
  • Б.Даймаа/GENI/
  • Б.Болд /MOOD/
  • Ж.Өнөмөнх /Freelance journalist/
  • Г.Эрдэнэбаатар /Kino Zadlan/
  • А.Доржпалам /Gej yu ve?/
  • Yesunn /Youtuber/
  • Ganaa /Molpedia/
  • Д.Түшигт-эрдэнэ /Unread/
  • Э.Золбаяр /Lemon press/
  • Г.Тэгшсүрэн /Gogo.mn/
  • Б.Цэнддоо /Nepko publishing/
  • С.Цогтбаяр /шог зураач/
  • Tuvshinty /Gulugun Muujgai/
  • Н.Эрдэнэбаяр /Econte/
  • Rokit bay /Creative Director/
  • Б.Тамираа /Unnu/
  • Pinkonoo /Ondo/
  • С.Бадрал /Chimege/
  • О.Уламсайхан /Noorog/
  • Э.Долгион /CNBC/
  • А.Ундрал /Tenger TV/
  • Б.Дуламхорлоо /Nest/
  • Н.Өнөрцэцэг /Zarig/
  • Ч.Лодойсамбуу /УИХ-ын гишүүн/
  • Б.Түвшинтулга /NTV/
  • Б.Тайван /Seheeten/
  • Б.Оргилболд /Saudio/
  • Сэндэр /Bidnii nuuts podcast/
  • Б.Мандуул /Ondo/

Хэзээ: 2025, 4-рсарын 12, Бямба гараг, 09:00 - 21:00

Хаяг: Туушин Зочид Буудал Соёомбо танхим

#ContentCon 2025