Сурагчдын эрдэм шинжилгээний хуралд оролцоорой


Т.Онон | YOLO.MN
2025-03-27

Монгол, Орос, Хятад 3 улсын оюутан, сурагчдын дунд "Байгаль эхийн дуу хоолой" эрдэм шинжилгээний хурал буюу "Voice of the Nature" School scientific and educational Conference"-ийг  2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 5 дугаар сарын 11-ний өдрүүдэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам,  Боловсролын ерөнхий газар,  ОХУ-ын Буриад улсын Аялал жуулчлалын яам, Эрхүү мужийн Аялал жуулчлалын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Боловсролын тэнхимийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байна.

2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр болон 5 дугаар сарын 08-ны өдөр тус тус Улаанбаатар хотод зохиогдох хуралд Монгол болон ОХУ-ын оюутан, сурагчид оролцоно.

2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр БНХАУ-ын Хөх Хотод болох хуралд Монгол, Орос, Хятадын сурагчид оролцон, мэдлэг, боловсрол, авьяас, ур ухаанаа уралдуулан оролцох юм.

"Байгаль эхийн дуу хоолой" эрдэм шинжилгээний хуралд ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн 6-12-р ангийн бүх сурагчдын оролцоо нээлттэй бөгөөд илтгэл тавих, хурлын үеэр зохион байгуулагдах байгаль экологийн хамгааллын сэдэвт үзэсгэлэн, эко-хаб, квестүүд, мастер-класс, уралдаан тэмцээнүүдэд багаар болон ганцаарчилсан хэлбэрээр оролцох боломжтой. 

Улаанбаатарт болох хурлын хөтөлбөр болон удирдамж тун удахгүй тавигдана.

Сурагчид хуралд оролцохын зэрэгцээ Хөх Хотын сонирхолтой аялалд хамрагдаж, Хятад улсын хөгжил цэцэглэлт, шинжлэх ухаан, инновац технологийн дэлхийд тэргүүлэх үйлдвэр, хотхон, байгууламжаар зочлохын зэрэгцээ мөн Монгол, Орос, Хятад 3 улсын ард түмнүүдийн түүх соёл, зан заншил, уламжлалт найрамдалт харилцааны сэдэвт олон сонирхолтой газруудаар зочлох юм. 

Хурлын удирдамжтай ЭНД дарж танилцана уу. 

Бүртгэл 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл явагдана. 
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ УТАС: 9495-8000, 9919-6328

#medee