Солонгосын алдарт дуучин, жүжигчин IU-гийн талаар сонирхолтой 10 факт


Т. Хулан | YOLO.MN
2025-03-27

IU, жинхэнэ нэр нь Lee Ji-eun, нь Солонгосын поп соёлд хамгийн алдартай, нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг юм. Түүний гайхамшигтай дуу хоолой, авьяас чадвар нь олон зуун мянган шүтэн бишрэгчдийн зүрхийг татаж, дэлхий даяар танигдсан. Уран бүтээлүүд нь олон хүний сэтгэлд дулаахан мэдрэмжийг төрүүлдэг залуу уран бүтээлч маань сүүлийн үед “When Life Gives You Tangerines” киногоороо шүтэн бишрэгчдээ шуугиулаад байгаа билээ. Тэгвэл энэ удаа та бүхэндээ IU-гийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

1.Эхлэл: IU 1993 оны 5-р сарын 16-нд Сөүл хотод төрсөн. Тэрээр ээж, аав, дүү нарын хамт амьдардаг байсан. Мөн бага наснаасаа л сонирхолтой, авьяаслаг хүүхэд байсан бөгөөд дуулахаас гадна бичих, жүжиглэхийг хүсдэг байжээ.

2. Урлагийн нэр: "IU" нэр нь "I" болон "You" гэсэн хоёр үгнээс бүрддэг бөгөөд энэ нь "Бидний хоорондын холбоо" гэсэн утгатай. Иймээс шүтэн бишрэгчидтэйгээ гүн гүнзгий холбоотой байхыг хүсдэг нь түүний энэхүү нэртэй холбоотой ажээ.

3.Дуучин болон жүжигчин: IU 2008 онд "Lost and Found" нэртэй анхны цомгоо гаргаж, улмаар "Good Day" дуугаараа алдаршсан. Тэрбээр дуучнаас гадна жүжигчин бөгөөд "My Mister", "Hotel Del Luna" зэрэг олон алдартай кино, телевизийн цувралд тоглож байсан.

4.Түүний дууны агуулга: Түүний дууны үг, агуулга ихэнхдээ амьдралын туршлага, хайрын сэдвээр бүтээгддэг. Залуу уран бүтээлчийн дууны текстүүд нь гүн гүнзгий бөгөөд олон хүний сэтгэлд хүрдэг нь түүнийг ямар гайхалтай гэгээхэн нэгэн гэдгийг харуулж байна.

5.Бүтээлч байдал: IU зөвхөн дуу хоолойгоороо биш, хөгжмийн болон утга зохиолын гайхалтай мэдрэмжтэй нэгэн юм. Тэрбээр өөрийн дуунуудын үг, хөгжим бичдэг ба энэ нь түүний уран бүтээлд өвөрмөц өнгө аяс нэмдэг.

6.Алдартай хамтлагуудын хамтрал: IU олон алдартай хамтлагуудтай хамтран ажиллаж байсан. T-ara, Suga (BTS), G-Dragon (Big Bang) зэрэг уран бүтээлчидтэй хамтдаа дуу дуулж, өөрийн стилийг олон нийтэд таниулсан.

7.Сайн үйлсийн үйл ажиллагаа: IU олон төрлийн сайн үйлсийн ажлуудыг дэмжиж, хандив өгдөг. Тэрбээр ядуу гэр бүлийн хүүхдүүдэд болон бусад хүмүүст туслах зорилгоор олон удаа хандивын үйл ажиллагаа зохион байгуулж байсан.

8.Алдартай шүтэн бишрэгчид: IU-гийн шүтэн бишрэгчид нь дэлхий даяар түүнтэй зүрх сэтгэлээрээ хамт байдаг бөгөөд түүний уран бүтээлийн чадварыг урлагийн шүүмжлэгчид ч өндрөөр үнэлдэг.. Түүний шүтэн бишрэгчдийг "Uaena" хэмээн нэрлэдэг.

9.Сошиал медиа: Тэрээр сошиал медиа дээр өдөр тутмынхаа уран бүтээлүүдээр шүтэн бишрэгчидтэйгээ хамт байдаг ба түүний Instagram-н “dlwlrma” нэртэй хаяг нь 32.8 сая дагагчтай.

10.Шагналууд: IU олон удаа олон улсын шагналуудыг хүртсэн. Түүний уран бүтээлүүд нь Billboard, Melon, Gaon зэрэг олон шагналын эзэн болсон бөгөөд энэ нь түүний амжилтыг баталгаажуулж байна.

#IU #Lee Ji-eun