МЭРГЭЖИЛ сонголтоо хийх 5 АЛХАМ ба ЭРЭЛТТЭЙ мэргэжлүүдийн жагсаалт


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-04-27

Мэргэжил сонголтоо хийхэд чинь багахан ч гэсэн хувь нэмэр оруулахаар энэхүү мэдээллийг бэлтгэлээ. wink

1. Сонирхож буй мэргэжлүүдийг судла
Мэргэжлүүдийн тухай ерөнхий тодорхойлолт, чиглэл, хандлага, ойлголтын талаар мэдээлэл цуглуулж, уншиж сонирхоорой. Энэ талаар ихэнх хүүхдүүд огт сонирхдоггүй нь харамсалтай. АНУ-д 21000 гаруй, ОХУ-д 7000 гаруй, Монгол улсад харин 3000 мэргэжил бүртгэгдсэн байдаг. Гэтэл хүүхдүүд эмч, эдийн засагч, хуульч, инженер гэх мэт ердөө гарын таван хуруунд багтахаар мэргэжлийг  нэрлэж, үүнээс л сонголтоо хийдэг шүү дээ. Тэгэхээр ирээдүйд эрэлттэй болох эсвэл сонирхол хоббитой чинь холбоотой мэргэжил сонгохыг зөвлөж байна.


2. Өөрийнхөө зан араншин, бие бялдартай нийцүүлэх
Хувь хүн өөрийнхөө зан араншин, юуг хүсээд байгаагаа болон ур чадвар, бие бялдрын хөгжлөө тодорхойлж, өөрийнхөө сонирхож буй мэргэжлүүдтэй холбож үзэж, уялдаа байгаа эсэхийг мэд.


3. Бусадтай зөвлөлд
Тухайн мэргэжилд ямар шаардлага, чанар, дадал шаарддаг болох, энэ бүхнийг бий болгоход шаардагдах өөрийн болон гэр бүлийн бодит боломжоо зөв тооц.
Чи ямар мэргэжил сонгох вэ гэж эцэг эхтэйгээ хэдэн удаа ярилцаж байсан бэ? Төдийлөн их байх нь ховор. Энэ талаар эцэг эхтэйгээ маш сайн зөвлөлдөх хэрэгтэй. Мөн өөрийн сонирхож буй мэргэжлийг сайн мэддэг, ажилладаг, туршлагатай хүмүүсээс зөвлөгөө, мэдээлэл авах нь чухал.


4. Суралцах сургуулиа судла
Ямар сургууль чиний сонирхож буй мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг талаар болон сургалтын чанар, орчин, боловсон хүчний талаар томчуудаас асуу.
Тухайн мэргэжлээр их, дээд сургуульд суралцаж байгаа орц, гудамжныхаа, сургуулийнхаа ах эгч нартай зав гарган уулзаж очоод танилцахад ч гэмгүй.


5. Хөдөлмөрийн зах зээлийг судла
Тухайн мэргэжлээр дөрвөн жилийн хугацаанд суралцаад төгссөний дараа ажлын байрны олдоц, цалин хөлс, ирээдүйн төлөв байдлын талаар бодож үз.

Судалгаагаар хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 85% нь мэргэжлийн бус ажил гүйцэтгэж байна гэсэн үр дүн байдаг. Ийм учраас би яг юу хүсээд байна вэ гэдгээ маш сайн тодорхойлж мэргэжил сонголтоо эртнээс хийх нь чухал. Аливаа юмыг тунгаан бодож, эргэцүүлж байсны дараа сонголтыг хийх хэрэгтэй шүү.
 
Монгол улсад болон дэлхий нийтээр эрэлттэй байгаа 20 мэргэжлүүдийг танилцуулж байна. wink (Эх сурвалж: Оюутны хөтөч-Амьдралын гараа ном)

#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ #Lesson #university