2025 оны элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Элсэлтийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 17-нд эхэлсэн ба дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл дууссан ба шалгалтыг дөрөвдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулна. Шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут байна. Шалгалтын дэвтэр дээр хөх цэнхэр өнгийн үзгэн балаар бичих тул өөрсдөө балаа авчрахыг анхаарна уу.
2025 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ
Зургаадугаар сарын 18 /Лхагва гараг/
Зургаадугаар сарын 19 /Пүрэв гараг/
Зургаадугаар сарын 20 /Баасан гараг/
Зургаадугаар сарын 21 /Бямба гараг/
Элсэлтийн шалгалтад бүртгүүлэгч зөвхөн
өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ.
2025 оны элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулна. Элсэлтийн шалгалтыг улс орон даяар 52 шалгалтын байранд зохион байгуулах ба орон нутагт 24, нийслэлд 28 шалгалтын төв байна.
Шалгуулагч нь /eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийх ба бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна. Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлэх юм.
Үүнд:
Тусгай хэрэгцээ шаардлагатай болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалтад орохоор бүртгүүлсэн бол Боловсролын үнэлгээ төвд эмчийн магадалгаа, сургуулийн тодорхойлолт, өргөдлийг бүртгэлийн хугацаанд гаргах эрхтэй.
МХБШ-ын суудлын хуваарийг 2025 оны 04 дугаар сарын 04-ний өдөр зарлана.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!