Dale Carnegie Mongolia толгой компани “Corporate Aid”-ийн багш ажилтнууд "British School of Ulaanbaatar" сургуулийн зохион байгуулсан боловсролын үзэсгэлэнд амжилттай оролцоо.
Тус арга хэмжээний үеэр “IDP IELTS” байгууллагын IELTS-ын шалгалт авагч, тус төвийн менежер Saied Tawoosi-ийн “Speaking Part 2”-д зориулж өгсөн зөвлөгөөг хүргэж байна.
Нэгдүгээрт part 2 нь маш амархан гэдгийг санах хэрэгтэй. Энэ хэсэгт ерөнхий дэд 4 асуулт байна. Жишээ нь доорх асуулт байв.
Describe a teacher who influenced you in your education.
You should say:
Энэ 4 дэд асуултад 2 минутад багтаан дэлгэрүүлэн хариулах ёстой. Хариулахдаа эхлээд эхний нэг өгүүлбэрт багтаан 4 дэд асуултад хариулж эхлэх хэрэгтэй. Хариулахдаа who, which, when, that гэх мэт adj ашиглан эхний өгүүлбэрийг хариулж эхлэх хэрэгтэй. Жишээ нь “A teacher who influenced me the most was my high school math teacher, whom I met when I was in my tenth grade.”
Хоёрдугаарт 1-2 жишээг дунд хэсэгт нь ярих хэрэгтэй. Дараа нь дүгнэн хэлэхэд л болно.
Гуравт өгөх зөвлөгөө нь хэтэрхий хүнд үг хэрэглэх гэж оролдсоны хэрэггүй. Учир нь хүмүүс ярихдаа хүнд үгнүүд ашиглах гэж оролдсоноор бодон түгдрэх, гацах тохиолдол элбэг. Тиймээс 2 минутдаа 3-4 ширхэг хүндэвтэр төрлийн үг ашиглахад хангалттай.
Сүүлд нь хэлэхэд өөртөө итгэлтэй, сандарч тэвдэлгүй чөлөөтэй дээрх бүтцийн дагуу ярихад part 2 хэсгийг маш амарханаар, өндөр оноог аван давах боломжтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!