БНСУ-ын жүжигчин Lee Si-Young гэрлэлтээ цуцлуулна


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

“Boys Over Flowers”, “Sweet home” зэрэг киноны дүрээрээ бидэнд танигдсан БНСУ-ын жүжигчин Lee Si-Young гэрлэлтээ цуцлуулж байна.

Өнөөдөр Ли Си Ёны агентлаг ACE FACTORY албан ёсоор мэдэгдэл гаргаж, “Тэд харилцан зөвшилцсөний үндсэн дээр гэрлэлтээ цуцлуулахаар болсон. Энэ нь жүжигчний хувийн амьдралтай холбоотой учир үүнээс өөр асуултад хариулахад хүндрэлтэй байна” гэжээ.

Ли Си Ён 2017 оны есдүгээр сард өөрөөсөө есөн насаар ах бизнесмэнтэй гэрлэж, 2018 оны нэгдүгээр сард хүүгээ төрүүлсэн.

Тэрээр 2008 онд жүжигчний гараагаа эхлүүлсэн бөгөөд KBS2 телевизийн “Boys Over Flowers” драмд тоглохоос гадна MBC-ийн “We Got Married” олон ангит нэвтрүүлэгт оролцож байв. Саяхан тэрээр “Sweet Home” цуврал дахь дүрээрээ үзэгчдийг байлдан дагуулсан.

#Lee Si-Young