“Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль” буюу АШУҮИС, Физиологийн тэнхим болон Монголын Нейросайнсын Нийгэмлэг, Нейросайнс Оюутны клуб хамтран Монгол улсын гавьяат багш, Анагаах Ухааны доктор, профессор Г. Батмөнх-н нэрэмжит Улсын Физиологийн хоёрдугаар олимпиад ”Inter-Medical School Physiology Quiz- Mongolia’’-г зохион байгуулах гэж байна.
Тус олимпиад нь Монгол Улс дахь Анагаахын чиглэлээр сургалт үйл ажиллагаа явуулдаг нийт 15 их дээд сургуулийг хамардаг бөгөөд цаашид Олон Улсын Физиологийн олимпиадыг Монголдоо зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.
2017 оны байдлаар хөдөө орон нутгийн салбар гурван сургууль, Улаанбаатар хот дахь гурван сургуулийн нийт 130 баг 390 оюутан оролцсон ба тэргүүн байр эзэлсэн баг нь 2017 оны 8 сард Малайз улсын Куала-Лумпур хотод болсон Олон Улсын 15-р олимпиадад амжилттай оролцож нийт 22 орны 103 сургуулийн 463 оюутнаас 67-р байранд жагссан аж.
Зорилго: Монгол Улсын Их Дээд сургуулиудад Анагаах Ухаан, Биологийн чиглэлээр суралцаж буй оюутан залуусын Физиологийн Шинжлэх Ухааны талаарх мэдлэг чадварыг нь бататган дээшлүүлэх, шилдэг багийг шалгаруулах цаашлаад шалгарсан багийг Олон Улсын ‘’Inter-Medical School Physiology Quiz’’-д бэлтгэн Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцох боломж олгох юм.
Хамрах хүрээ: Монгол Улс дахь Анагаахын чиглэлийн Физиологийн Шинжлэх Ухааныг судалдаг бүх сургууль
Оролцогчдод тавигдах шаардлага:
- Их дээд сургуулийн 1-5-р курсийн оюутан байх
- Баг тус бүр 3 хүний бүрэлдэхүүнтэй байх
- Англи хэлний зохих төвшний мэдлэгтэй байх
Олимпиадын үе шат:
1-р шат: Тестийн үе 100 асуулт
2-р шат: Багууд хооронд асуулт хариулт
Хаана: Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
Хэзээ: 2018 оны 4-р сарын 14-ний өдөр
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх