"Амьдрал бол дугуй унахтай адил, тэнцвэрээ хадгалъя гэвэл урагшаа л явах хэрэгтэй"


Б.Нямдарь | YOLO.MN
УРЖИГДАР

1879 оны энэ өдөр буюу гуравдугаар сарын 14-нд онолын физикч бөгөөд 20-р зууны хамгийн нөлөө бүхий эрдэмтэн Альберт Эйнштейн Германд төрсөн юм. Түүний гол ололтууд нь Харьцангуйн онол бөгөөд үүнд Тусгай харьцангуйн онол (1905), Ерөнхий харьцангуйн онол (1915) багтдаг.  

Гол нээлтүүд:

  • Тусгай харьцангуйн онол (1905) – Цаг хугацаа, орон зай, энергийн харилцан хамаарлыг тайлбарласан.
  • Броуны хөдөлгөөний тайлбар (1905) – Атом, молекулын хөдөлгөөнийг математик загварчилж, атомын онолыг баталсан.  
  • Фотоцахилгаан эффект (1905) – Гэрэл бол зөвхөн долгион биш, бас бөөм (фотон)-ын шинжтэй гэж тайлбарласан. Энэ нээлт нь квант механикийн үндэс суурь болсон ба үүнийхээ төлөө 1921 онд Нобелийн шагнал хүртсэн.  
  • Ерөнхий харьцангуйн онол (1915) – Хүндийн хүчийг орон зай, цаг хугацааны муруйлтаар тайлбарласан.  

Эйнштейний амьдралын талаар товчхон:

  • 1879 онд Германы Ульм хотод төрсөн.  
  • 1905 онд Швейцарьт докторын зэрэг хамгаалсан. Энэ жилийг “Гайхамшигт жил” (Annus Mirabilis) гэж нэрлэдэг.  
  • 1915 онд Ерөнхий харьцангуйн онолоо танилцуулсан.  
  • 1921 онд Нобелийн шагнал хүртсэн.  
  • 1933 онд Адольф Гитлер Германд засгийн эрхэнд гарсны дараа АНУ руу дүрвэж, Принстоны их сургуульд ажилласан.  
  • 1955 онд АНУ-д нас барсан.

Сонирхолтой баримтууд:
- Эйнштейн багадаа хэлд оройтож байсан ч гайхалтай оюун ухаантай байжээ.  
- Тэрбээр дэлхийн II дайны үед АНУ-д атомын бөмбөг хийх ажлыг (Манхэттэн төслийг) шууд удирдаагүй боловч Рузвельтэд захидал бичиж, атомын судалгааг анхаарахыг зөвлөсөн.  
- Түүний тархийг нас барсны дараа судалгааны зориулалтаар хадгалсан байдаг.  

Эйнштейний алдартай үгс:

  • Төсөөлөл бол мэдлэгээс чухал.  
  • Бүх зүйл аль болох энгийн байх ёстой, гэхдээ дэндүү энгийн биш.
  • Амьдрал бол дугуй унахтай адил, тэнцвэрээ хадгалахыг хүсвэл урагшаа явах хэрэгтэй.

Гэр бүлийн байдал

Эйнштейн өөрийн ажилд бүрэн төвлөрдөг, хувийн амьдралдаа хүйтэн ханддаг хүн байсан гэх яриа бий.

Альберт Эйнштейн хоёр удаа гэрлэж, гурван хүүхэдтэй байсан. Эхний эхнэр Милева Марич (1875–1948) нь Серб гаралтай физикч, математикийн оюутан байсан ба тэд 1903 онд гэрлэсэн, 1919 онд салсан.  Тэдний гурван хүүхэд:  

  • Лизерль Эйнштейн (1902 он) – Охин нь багадаа нас барсан эсвэл өргүүлсэн гэх таамаг байдаг.  
  • Ханс Альберт Эйнштейн (1904–1973) – Инженер, Калифорнийн их сургуульд багшилж байсан.  
  • Эдуард Эйнштейн (1910–1965) – Сэтгэцийн өвчтэй байсан ба насан туршдаа сэтгэцийн эмнэлэгт амьдарсан.  

 Салалтын дараа тэрээр анхны эхнэр Милевадаа Нобелийн шагналын мөнгөө өгчээ.

Удаах эхнэрийг Эльза Эйнштейн (1876–1936) гэдэг байсан ба Эйнштейний ээжийн талын садан байв. Тэд 1919 онд гэрлэсэн, 1936 онд Эльза нас барсан. Эльза өмнөх нөхрөөсөө хоёр охинтой байсан. 

# Альберт Эйнштейн